Аймшигт мэс ажилбарууд

2013-10-28, 23:38
43,289
Сүлийн үед гоо сайхны мэс ажилбарууд хэт их газар авах болсон нь харамсалтай. Хүмүүс өөрийн бодсон төгс төгөлдрийн оргилд хүрэхийн тулд бие эрүүл мэндийг золиос болгож гоо сайхны мэс засалд орсоор л байна. Хэдийгээр үнэхээр өөрийн хүссэндээ хүрч чадаж байгаа ч, хожим эрсдэлийг бид тааварлашгүй билээ. Ингээд гоо сайхныг олж авахын төлөө хийгдэж, буй гоо сайхны мэс ажилбаруудаас харцгаая.
Аймшигт мэс ажилбарууд

1. Супермэн болохын тулд 16 жилийн турш хагалгаа хийлгэжээ
Тийм ээ, Энэ Филиппин залуу супермэнтэй адилхан харагдаж байна уу? Супермэнтай адилхан хувцаслаад зогсохгүй тэрээр 19 гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн байна. Тэрээр 300,000 песо болон 16 жилийг Кларк Кент болохын тулд зарцуулсан аж.

www.caak.mn

2. Франц хүүхэлдэй болохыг хүсэж буй Япон модель
30-н удаа гоо сайхны хагалгаа хийлгэж, жилд 102 мянган долларыг үрснээр Япон модель Франц хүүхэлдэй болон хувирчээ. Ванилла Чаму одоог хүртэл хагалгаанд орсоор л байгаа бөгөөд Франц хүүхэлдэйтэй ижилхэн болтлоо үргэлжлүүлсээр л байх гэнэ. Гэхдээ одоо Ваниллаг таних хүн ховор л байх болов уу.

www.caak.mn

3. Кени -тэй ижил болохын тулд 100 мянган доллар зарцуулжээ
Сүүлийн 10 жилийн туршид Нью-Йорзийн оршин суугч Жастин Жедлик 90 удаа гоо сайхны мэс ажилбарт орсон байна. Тэрээр нүүрэндээ болон цээжиндээ хиймэл булчин суулгасан аж. 32 настай залуу ярихдаа 100 мянган долларыг зарцуулсан гэнэ. Жастин 18 настайгаасаа эхлэн гоо сайхны мэс ажилбарт орох болсон бөгөөд хамгийн анх хамрынхаа хэлбэрийг өөрчилж байсан аж.

www.caak.mn

4. Амьд хүүхэлдэй болохыг хүссэн охид
Амьд барби болох Валерия Лукьянова хамтрагчтай болжээ. Нэг хэсэгтээ Валерия Лукьяновагийн өөрчлөлт онлайн ертөнцийг шууруулж байсан билээ. Харин одоо тэрээр ганцаараа биш болсон бөгөөд 24 настай Ольга «Доминика» Олейник хэд хэдэн удаа барби болохын тулд мэс ажилбар хийлгэж байсан байна. Одиссейн бүсгүйчүүд 5 жилийн өмнө танилцсан бөгөөд “сэтгэл зүйн” семинар зохион байгуулдаг болсон гэнэ.

www.caak.mn

6. Хятад нүүр царайг өөрчилсөн нь
43 настай Хятад цустай Америкийн иргэн Жули Чен нь одоо Америкийн “The Talk” нэвтрүүлгийн хөтлөгч юм байна. Хятад учир Америкт амжилт олохгүй хэмээн залуу сэтгүүлч болох Жулид хэлж байжээ. Ингээд тэрээр өөрийн Хятад нүүр царайнаас салахын тулд гоо сайхны мэс ажилбар хийлгэх болсон бөгөөд хамгийн түрүүнд нүдэндээ хийлгэж байсан байна.

www.caak.mn

7. Ким Кардашьян болоход 30 мянган доллар
Майла Синэнэж нь Ким Кардашьяны шүтэн бишригч бөгөөд түүнтэй ижил болохын тулд гоо сайхны хагалгаанд орохоор зэхэж байгаа гэнэ. Найз нөхөд нь түүнийг тарган Ким шиг харагдаж байна хэмээн шоглодог гэнэ. Тиймээс тэрээр өөрийгөө төгс төгөлдөр Ким болгохын тулд өөхөө соруулж, уруулаа томруулж, хөхөө томруулах аж.

www.caak.mn

8. Найз залуугаа эргүүлэн авчирахын тулд Жессика Альба болох хагалгаа хийлгэх дөхжээ
21 настай Сяоцин болон түүний найз залуу хоёрын салалтын шалтгаан нь Жессика Альба болсон байна. Залуугийн хувьд Жессика Альба эмэгтэй хүний төгс төгөлдрийн тодорхойлолт байсан учир тэрээр найз бүсгүйгээ хиймэл үс зүүлгэж, Жессикатай ижил будалт хийхийг шаардаж байсан аж. Харин энэ мэдээ Жессикагийн чихэнд хүрсэн бөгөөд тэрээр: "Хэрвээ тэр залуу үнэхээр чамд хайртай бол байгаагаар чинь хайрлах болно. Тиймээс ямар нэг өөрчөлт хийхийг хэрэггүй” -хэмээн хэлж байжээ. Ингээд Сяоцин өөрийгөө өөрчлөхөө больсон байна.

www.caak.mn

9. Райан Гослинг болохын тулд
Шүтэн бишригчтэйгээ ижил болохын тулд та ямар золиос гаргах вэ? Харин Нью-Жерсигийн иргэн Райан Гослингтай ижил болохын тулд 5000 мянган долларыг зарцуулахад бэлэн байгаа аж. Тим Невин хэмээх гоо сайхны мэс засалч нь хүмүүсийн дүр төрхийг хувиргахдаа шилдэг нь бөгөөд хэдэн цагийн дотор л дүр төрхийг өөрчилж чаддаг гэнэ.

www.caak.mn

10. Ахимаг настай харагдахыг хүсэж буй эмэгтэй
30 нас өнгөрөхөд л хүн бүр өөрийн гадаад төрхөндөө анхаарч хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх арга замыг хайж эхэлдэг шүү дээ. Тэгвэл 47 настай Энн Болтоны хувьд энэ асуудал түүнийг тойрон өнгөрсөн гэнэ. Тэрээр одоо 4 хүүхэдтэй бөгөөд аль хэдийн эмээ болсон гэнэ. Гэвч хүмүүс түүнийг 20 настай бүсгүй хэмээн андуурдаг байна. Ингээд Энн 47 насандаа ойрхон харагдахын тулд гоо сайхны мэс ажилбар хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энний найзууд түүнээс нүүрээ бууруулсан байна. Учир нь тэд түүний дэргэд хамаагүй овортой харагдаж байгаа аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()