“Залуусын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг цогцлоож мод тарилаа

2013-10-15, 17:49
7,177
“Нийгмийн идэвхитэй залуус “НҮТББ”, “VIP Crownauto club”  хамтран “Залуусын төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэнг гурван жилийн хугацаандбарьж байгуулахаартөлөвлөөд байна. “Залуусын төгөл” цэцэрлэгт хүрээлэн нь зүрхэн хэлбэртэй, залуу нас, хайр дурлалын орчин байх бөгөөд эхний ажил болох 1400-н модыг зүрхэн хэлбэртэйгээр тарих ажил энэ сарын 12-ны өдөр болсон юм.
“Залуусын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг цогцлоож мод тарилаа

Уг Төгөлийг Нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд дэмжин оролцож 0,5 га газрыг Залуусын төгөлд зориулан гаргаж өгч энэ газарт сакура, хус, шар хуайс, өрөл моднуудыг залуус хамтран тарилаа.

Үйл ажиллагааг Нийслэлийн засаг даргын тамгийн газар Экологи, ногоон хөгжлийн асуудалыг хариуцсан Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГазрын дарга Б.Саранчимэг нээж тус арга хэмжээнд  маш олон залуус сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцож нийслэл Улаанбаатар хотноо зүрхэн хэлбэртэй ногоон төгөлийгбий болгох ажлын суурийг тавилаа. Зөвхөн мод тариад орхих биш арчлалт, хамгаалалтаа залуус өөрсдөө хариуцан дараа жилээс цэцэрлэгт хүрээлэнгийхээ тохижилтийн ажлыг хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

Мод тарих аяныг дэмжин оролцсон дараах байгууллагууддаа залуус талархсанаа илэрхийлж байлаа.
•    Ерөнхий ивээн тэтгэгч:  Скайтел  групп
•    Дэмжигч: GN Beverages ХХК, Dazzler Design ХХК, Монгол Бридж групп зэрэг байгууллагууд залуусын төгөлийг дэмжин хамтран оролцлоо.








































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.