Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Алт мөнгөн эдлэлийн хэлтэрхийнүүд, шавар ваар зэрэг олдсон зүйлс нь янз бүрийн, тэр тусмаа Инкчүүдийн эзэнт улсын үед хамаарч байгаа ажээ.
Эрэл хоёр сарын өмнө Боливи, Перу хоёр улсын хил дээр оршдог нуурын боливийн талаас эхэлсэн байна.
Титикака нуур нь удаан хугацааны турш мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж иржээ. Учир нь энэ нуурын тухай тэр тусмаа Испаны байлдан дагуулагчдаас инкчүүдийн нуусан үнэт эрдэнэсүүдийн тухай маш их домог яриа байдаг байна.
1960-аад онуудад Францын алдарт далай судлаач Жак-Ив Кусто нуурыг судлаж байгаад түүний ёроолоос соёл иргэншлийн эд зүйлс олжээ.