Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Техас мужийн Даллас хотын нэгэн дунд сургуульд энэ долоо хоногт 21 настай Кристи Николь Дьюис (Cristy Nicole Deweese) нэртэй испани хэлний багш эмэгтэйгээс болж бөөн шуугиан дэгдсэн байна. Учир нь 18 настай байхдаа Playboy сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан багшийн өнгөрсөн явдал сурагчдын эцэг эхэд тодорхой болжээ. “Кристи Николийн зурагнуудыг сэтгүүлийн сайт руу ордог хүмүүс, тэр тусмаа өсвөр насныхан амархан үзэх боломжтой”- хэмээн хилэгнэсэн эцэг эхчүүд ярьж байна. Зурган дээр “оюутан бүсгүй” задгай газар нүцгэнээр лесбичүүдийн үзэгдэлд оролцож байгааг харуулжээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эцэг “ирээдүйн багш бүсгүйн зураг авалтын үеэр хийгдсэн энэ зургийг олсон” -гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Сурвалжлагын үеэр сэтгүүлийн модель бүсгүй бас ан болон буудлагад дуртай хэмээн үнэнээ хэлсэн бөгөөд “би испани хэлний судлалаар мэргэшиж байгаа, тиймээс, магадгүй, испани хэлний багш болох байх” гэж нэмж хэлжээ.
21 настай багшийн ёс зүйгүй өнгөрсөн явдал, эцэг эхчүүдийн үгээр бол хүмүүсийн зэвүүцлийг төрүүлсэн байна. Хилэгнэсэн эцэг эхчүүд сургуулийн удирдлагаас Playboy сэтгүүлийн модель байсан бүсгүйд арга хэмжээ авахыг шаарджээ.
Сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй ярилцах, Кристи Николийн задгай зурагнуудыг үзэхээс татгалзсан ажээ. “Энэ бол ямар ч утгагүй зүйл. Зураг авалтын үед багш сургуульд ажилдаггүй байсан”-гэж сургуулийн байгууллагын төлөөлөгч орон нутгийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр мэдэгдсэн байна.
Видео.