“Бид нэг ангийнхан” дуу төрсөн түүх

2013-10-10, 21:57
26,087

Хүн бүхэнд нэг ангийнхан гэж дуудагдах хүмүүс байдаг гэдэгт та маргахгүй биз.Энэ дуу нэг ангийнхан гэж дуудагдах бүх хүмүүст зориулж Завхан аймгийн Их-Уул сумын 8 жилийн дунд сургуулийг 1985-1993 онд төгссөн нийт төгсөгчдөөс санаачлан бүтээжээ. Дууны үгийг Завхан аймгийн Их-Уул сумын уугуул МУСТА яруу найрагч Ядамсүрэнгийн Отгонбаяр бичиж ангийнхандаа бэлэг барьсан юм байна. Мөн төрлөхи сумандаа дуундаа зориулж хөшөө босгож мөнхөлжээ

“Бид нэг ангийнхан” дуу төрсөн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 

Аяыг Гурван бүдүүн хамтлагийн гишүүн МУСТА дуучин,ая зохиогч А.Мөнгөншагай зохиож Гурван бүдүүн хамтлаг дуулж, дууны клипийг Завхан аймгийн Их-Уул суманд очиж хийсэн юм байна. МУСТА дуучин А.Мөнгөншагай бол Гурван бүдүүн хамтлагийн бүх л хит дуунуудын аяыг зохиосоноос "38-тай аав", "Ижийгээ гомдоох учиргүй", "Холын чи минь" зэрэг дуунуудыг нь үзэгч түмэн андахгүй мэдэх билээ.

 

 

Дууны клипийг "ILAB" студи бүтээж, сумын төвийн хүүхдүүдийг тоглуулсан бөгөөд тэд мэргэжлийн жүжигчидээс дутахгүй тоголсоныг та үзээрэй. Клип бүхэлдээ кино мэт болсоноос гадна хүн бүхний нандин дурсамжыг сэргээн бодогдуулах байх гэж итгэж байна. Дууг бүтээхэд оролцсон бүх хүмүүстээ баярлаж талархасанаа илэрхийлэхийн ялдамд нийт уран бүтээлчиддээ амжилт хүсээд Гурван бүдүүн хамтлагийн шинэ уран бүтээл "БИД НЭГ АНГИЙНХАН" дууны клип болон дууны үг, зурагуудыг үзэж сонирхоно уу.

 


Зураг авалтын үеэр Завхан аймгийн Их-Уул сум.
 










Клипэнд тоглосон сумын сургуулийн сурагчид.



Үгийг зохиосон Я.Отгонбаяр, сурагчид.





Их-Уул сумын 10 жилийг төгссөн хүмүүс.



Уран бүтээлчид.



Клипний хэсгээс....








 
БИД НЭГ АНГИЙНХАН /дууны үг/

Хоёрхон хоноход саначихдаг хонгор багын андууд минь
Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Насан туршдаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь
Насаараа биесээ үгүйлэх нэг ангийнхан минь

Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь
Урсах цаг хугацаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Энэхэн насандаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь
Эргээд биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ

Дахилт:
Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор
Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа
Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж
Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо

МАРТАХГҮЙ ЭЭ... УЯНГАТАЙХАН ХАВАРАА
МАРТАХГҮЙ ЭЭ... АЯЛГУУТАЙХАН НАСАА
ЗҮРХЭНД ШИНГЭСЭН АНХНЫ ХАЙРАА ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ЭЭ
ЗҮҮДЭЛЖ ХОНОСОН ЦАГААН ШӨНӨӨ МАРТАХГҮЙ ЭЭ

Уулзалгүй удвал саначихдаг унаган багын андууд минь
Улирах цаг хугацаанд бие биенээ гэсэн сэтгэл минь
Эргэж хэзээ ч ирэхгүй гэнэн цайлган үерхэл минь
Эрхгүй биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ

Дахилт:
Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор
Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа
Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж
Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо

ДУУНД ШИНГЭСЭН АНХНЫ ХАЙРАА
ДУУЛЖ ХОНОСОН ЦАГААН ШӨНӨӨ МАРТАХГҮЙ ЭЭ
АНДУУДАА
АНГИЙНХАН МИНЬ
 
/Гурван бүдүүн хамтлагийн шинэ уран бүтээл. Үе үеийн нэг ангийнханд зориулав./

Үг: Я.Отгонбаяр /МУСТА Завхан аймгийн Их-Уул сумын уугуул /
Ая: А.Мөнгөншагай /МУСТА "Гурван бүдүүн" хамтлагийн гишүүн /
Дуучид: "Гурван бүдүүн" хамтлаг
Видео.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()