Учир нь тэрхүү тэмцээний тамирчид нь хүүхдүүд байсан аж. Ингээд тэрээр
“тулаанч хүүхдүүд” гэдэг нэртэй цуврал зураг авалтыг хийсэн байна.
1. Түүний уг цомгийг харсан хүмүүс маш их цочролд орсон ч Тайландад бол хүүхдүүд тулалдах нь хэвийн үзэгдэл гэдгийг Сандра хэлжээ. Тэнд бараг алхам тутамд тулаанд бэлтгэгдэж буй хүүхдүүдтэй тааралддаг аж. Зурагт: 7 натсай тамирчдын дундах тэмцээний үеэр. Тайландад тай боксоор хичээллэх хамгийн бага нас гэж байдаггүй байна. (Sandra Hoyn/laif)
2. Банк гэдэг нэртэй хүү боксчин Тоунтонг хэмээх өрсөлдөгчдөө ялагдаж, рингэн дээр ухаангүй хэвтэнэ. Тай бокс нь Тайландын олон ядуу гэр бүлүүдэд өл залгуулах гол ажил нь болдог байна. (Sandra Hoyn/laif)
3. Ээлжит ялалтынхаа дараа дүрлийн зогсох зургаан настай Фанта. (Sandra Hoyn/laif)
4. Сандрагийн хэлснээр хэдийгээр тай бокс нь маш хатуу спорт боловч тамирчин хүүхдүүд хэзээ ч хүнд бэртэл авдаггүй гэжээ. Учир нь үе тэнгийн жаахан хүүхдүүд өрсөлдөгчөө тийм ч хүчтэй цохиж чаддаггүй байна. Зураг: Хоёр хүү тулалдаж байна. (Sandra Hoyn/laif)
5. Завсарлагааны үеэр рингэн дээрээ суух жаал. (Sandra Hoyn/laif)
6. Завсарлагааны үеэр дасгалжуулагч нь тамирчин хүүхэдрүүгээ хашгирч байна. (Sandra Hoyn/laif)
7. Энэ бүхний эцэст тамирчны алдар, эд хөрөнгөтэй болдог хүүхдүүд бараг үгүй. Учир нь ялсан хүүхэд үзэгч, жуулчдаас цугларсан мөнгийг авдаг боловч, тулааны дараа шагналын мөнгийг нь хувааж, дасгалжуулагч нь ихэнхи мөнгийг нь авдаг байна.
8. Боксын рингэн дээрхи 6 настай охин. (Sandra Hoyn/laif)
9. Гэрэл зурагчин: ”Хүүхдүүдэд ямар их дарамт шахалт үзүүлж, ямар их ачаалал үүрүүлдэг нь намайг цочролд оруулсан.” -гэжээ. Зурагт: тулааны үеэрхи үзэгчид. (Sandra Hoyn/laif)
10. Тэд бол эцэг эхчүүдийн мөнгө олох хэрэгслүүд юм. Эцэг эх нь бүх хөрөнгөөрөө дэнчин тавьсан учраас тэд ялах ёстой. Зурагт: Хөвгүүд дараачийн тулаанаа хүлээж байна. (Sandra Hoyn/laif)
11. Зүүн гар талын зурагт: Дасгалжуулагч нь хүүгийн бээлийг уяж байна. Баруун гар талын зурагт: Банк гэдэг хүүг ялсан Тоунтонг цомоо гарджээ. (Sandra Hoyn/laif)