Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Зүүтэй төмөр торон хашаа
1860-аад оны үед дэлхий даяар хаа сайгүй зүүтэй төмөр хашааг патентжуулах арга хэмжээ явагдсаар иржээ. Гэхдээ төдийлөн амжилт олоогүй байсан ч 1970 онд Жозеф Глидден, Жейкоб Хейш, Чарльз Френсис Уошбёрн болон Исаак Эллвуд нар хямд зардлаар төмөр хашаан тор бүтээхэд нэлээд хөдөлмөр зарцуулснаар ийнхүү худалдаанд гарах болсон байна.
2. Бөмбөлөгтэй гялгар уут
Бөмбөлөгтэй гялгар уутыг 1950 оны үед Альфред Филдинг болон Марк Шаван нар угаалгын өрөөнд ашиглах зорилгоор бөмбөлөгтэй уутыг бүтээжээ. Гэхдээ угаалгын өрөөнд ашиглах нь төдийлөн амжилт олоогүй ч хэрэглээнийхэн чиглэл нь өөрчлөгдсөн байна. Ингээд 1964 оноос эхлэн энэ уутыг ямар нэгэн зүйлийг хагалахгүй, бүрэн бүтнээр нь хадгалах зорилгоор ашиглаж иржээ.
3. Дүүжин сандал
Дүүжин сандал саяхан Америкт үүссэн байна. Заримдаа хүмүүс дүүжин сандлыг Бенжамин Франклин бүтээсэн гэж үздэг ч энэ нь үгүй юм. 18 –р зууны үед дүүжин сандлыг нурууны өвчтэй хүмүүст зориулан бүтээжээ. Энэ нь таныг тайвшруулаад зогсохгүй, тэнцвэрээ олоход ихээхэн туслах аж.
4. Данх
Археологчдын үзэж байгаагаар данх 1279 оны үед буюу Юань гүрний үед үүссэн гэнэ. Тухайн үед данхыг шавраар хийдэг байсан байна. Данхыг тухайн үед ус буцалгах, цай чанах зорилгоор хэрэглэж байжээ. Хэдийгээр янз бүрийн загвар, хэлбэртэй данх үүсэн бий болсон боловч бариул, цорго нь өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн аж.
5. Ялааны алуур
1900 онд Роберт Монтгомери “Ялааны алуур”-ыг бүтээсэн байна. Канзас мужид янз бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор ялааг алах хэрэг гарч байсан бөгөөд 1905 оны үед Сэмюэл Крамбайн ихээр ашиглах болсноор хэрэглэгчдийн таашаалд нийцсэн аж.
6. Цаасны хавчаар
Ажил албаны өргөн хэрэглээ болсон цаасны хавчаарыг 19-р зууны үед
патентжуулан баталгаажуулсан байна. Ингээд энэ цаасны хавчаарыг 100 гаруй
жилийн турш хэрэглээ болж ирсэн бөгөөд одоог хүртэл ашиглагдаж байгаа
билээ.
7. Хавх
Хулгана халдварт өвчин тараадаг амьтан болохыг хүн бүр мэднэ. Тиймээс 1903 оны үед Жон Маст хавхны загварыг өөрчилж, илүү найдвартай болгосноор айл өрхүүд ашиглах болжээ. Орчин үед яг л энэ хавхыг хэрэглэж байгаа гэнэ.
8. Лего
Таны бага насанд хэрэглэж байсан эвлүүлдэг тоглоомоор хүүхдүүд одоог хүртэл тоглосоор л ирсэн. Мужаан Оле Крик Кристиансен 1949 оны үед тоглоом бүтээж эхэлсэн байна. Гэхдээ тэрээр тухайн үед нэлээд үнэтэйд тооцогддог байсан хуванцар ашиглаж байжээ. Хуванцарыг хүүхдийн биед муу хэмээн үздэг байсан учир эцэг эхчүүдийн сонирхолд нийцээгүй байна. Ингээд 1958 онд түүний хүү Готфирд орчин үеийн Лего тоглоомыг бүтээсэн аж.