Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Газардсан даруйдаа тамирчин сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцжээ. “Энэ бол амьдралдаа хийж байсан хамгийн чухал зүйлсийн минь нэг. Би хийж чадсандаа баяртай байна. Бараг л бүтэхгүй байх гэж санаа зовниж байсан шүү. Гэхдээ санаа зовохоосоо илүү хийж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Үсрэлт юугаар төгсөхийг төсөөлж чадахгүй байсан ч хүмүүсийн урмыг хугалахыг хүсэхгүй байлаа. Үнэхээр хүнд хэцүү байсан шүү.”- гэжээ.
Үсрэлтээс өмнө тэрээр үсрэлтийн үеийн нөхцөл байдлыг хиймэлээр харуулдаг тусгай дуулганы тусламжтайгаар бэлтгэл хийж байжээ. Гэвч бэлтгэлийн үеэр тэрээр зохиомол нөхцөл байдлыг илэрхийлэх дуулгандаа бүтэлгүйтэж, хавцал мөргөсөн юм байна. Мөн яг гол үйл ажиллагааны өмнөхөн тэрээр 5 метрийн өргөнтэй хавцлын дундуур гурван удаа үсэрчээ. Жебб Корлисс бол ер бусын үсрэлтүүдээрээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд байнга өртдөг нэгэн.
Тэрээр урьд нь Эйфелийн цамхаг, Рио-де-Жанейрогийн Аврагч Христийн хөшөө, Куала Лумпурын “Петронас” цамхаг зэргээс үсэрч байжээ. Гэхдээ түүний үсрэлт бүхэн амжилттай болж байгаагүй. 1999 онд Өмнөд Африкийн хүрхрээнээс үсрэх үед нь шүхэр нь эвдэрч, нуруугаа хугалж байсан билээ. Мөн 2009 онд Куала-Лумпурын “Петронас” цамхагаас үсрэх үедээ барилгын ханыг мөргөж, хөлөө хугалжээ. Мөн 2012 онд Өмнөд Африкт үсэрч байхдаа гүүрийг мөргөж, хоёр хөлийнхөө шагайг хугалсан байна. Ямартай ч энэ удаад түүний үсрэлт амжилттай болж, үнэхээр дуулиан тарьж чаджээ.
Видео.
Түүний дундуур нь гарсан хавцалын өргөн 3.5 метр байжээ.
Агаарын зоригтон буцаж ирсэн нь.