iOS 7.0.2 бас л “цоорхой”-той байна

Apple компанийхан шинээр гаргасан IOS 7 үйлдлийн системийнхээ түгжээтэй байхад, дуудлага хийдэг болон галерейг орж үзэж болдог зэрэг бас бус алдаагаа засаж, IOS 7.0.2-г шинээр гаргаад байгаа билээ. Гэвч аливаа зүйлийн нүх сүвийг хайж явдаг гярхай хүмүүс бас л энэ шинэ үйлдлийн системийн бас нэгэн “цоорхойг” олжээ.
iOS 7.0.2 бас л “цоорхой”-той байна

Одоо тэд блоклосон утасны зургуудыг үзээд зогсохгүй мессеж бичиж, дуудлага хийж чадаж байгаа аж. Мэдээж нэлээн их ажиллагаа орж байж үүнийг хийж болох аж. Тэд Facetime болон дараах хэд хэдэн шатлалтай үйлдлийг хийснээр “хар санаагаа хэрэгжүүлж” байгаа ажээ. Та ч гэсэн туршаад үзээрэй.

1. Шууд Siri буюу дуут функцийг ашиглаж, тухайн утасны контактад байдаг, дэргэдээ байгаа утасны дугаарлуу дуудлага хийнэ.
2. Дуудаж байх явцад Facetime-ийн товчлуур дээрээ дарна
3. Дараа нь шууд утасныхаа Sleep буюу түгжих товчлуурыг дарна.
4. Утсаа ахин блокийг нь тайлна
5. Дуудлагыг нөгөө утсан дээрээ хариулаад, аль аль талдаа таслана
6. Хэдэн секунд хүлээх л үлдэнэ.
7. Ингээд л утас таны мэдэлд...

Дашрамд дурьдахад энэ онгорхой “хаалгыг” хаахын тулд та Siri-гээ унтраахад хангалттай. Ингэсэн тохиолдолд энэ арга үйлчлэхгүй юм.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()