Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Medical Detection Dogs" хэмээх сайн үйлсийн, буяны байгууллага нь "Мэйси" хэмээх нэртэй энэ нохойг охины гэрт амьдарч эхэлснээс хойш үнэрийг ялгаж, охинд арга хэмжээ авах хүртэл нь мэдэгдэхүйц дохио өгдөг болгож сургажээ. Хэрэв Мейси үнэрээр нь охины цусан дахь сахарын хэмжээ хэтэрхий их эсвэл хэтэрхий бага байгааг мэдэрвэл, Алена-г түлхэж, сахарын хэмжээгээ тааруулах арга хэмжээ авах ёстойг нь сануулдаг байна. Охин одоохондоо хэтэрхий балчир байгаа тул ухаан алдаж, ком-д орохоосоо нааш цусан дахь сахарын хэмжээгээ ихсэж, багассаныг мэдэх арай болоогүй байгаа аж.
Аленагийн цусан дахь чихрийн хэмжээ багасахаараа түүнээс лийр шиг үнэр гарч, ихэдвэл амнаас нь эвгүй үнэр гарч эхэлдэгийг үнэрч нохойд маш сайн зааж өгчээ. Мейси нохой л энэ ялгааг нарийн мэдэрдэг байна.
Аленагийн ээж нь 35 настай Виктория Хьюз юм. Тэрээр: “Энэ үл ялиг
үнэрний ялгааг Мейси л ганц мэдэрдэг. Мейси үргэлж сонор сэргэг байж,
үнэр мэдрэгдэх төдийд л Алена-д минь сануулдаг.”- гэжээ.