Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Арьсны хавдар” гэдэг оношийг Сирилд өнгөрсөн намар тавьсан байна. Азаар түүнд хагалгааг цаг үеийг нь олж хийсэн ч хамартайгаа салах ёс гүйцэтгэхээс өөр аргагүй болжээ. Саяхан шүдний эмч дээр очиж ирчихээд хамраа хаясанаа хөгшин мэдсэн байна.
«Би гэртээ ирчихээд толинд өөрийгөө хальт хараад хамраа алга болсныг мэдсэн. Хэн нэг нь түүнийг олоод надад буцааж өгөх байх гэж найдаж байна. Тэгвэл үнэхээр сайн байх болно. Одоо би нүүрэн дээрээ наалттай л явж байгаа, хүмүүс миний хамрыг яасан юм гэж байнга л асуудаг. Үүнээс болоод гадагш гарахад надад их эвгүй байдаг.»- гэж Сирил ярьжээ.
Шинэ хамар таван зуун фунтийн үнэтэй бөгөөд Сирил ямар ч л гэсэн дахин нэг удаа хиймэл хамар хийлгэхэд бэлэн байгаа ажээ. «Хиймэл хамар хийлгэж чадна гэж найдаж байна. Гээсэн протезны соронз л болохгүй байсан байх гэж бодож байна.» -хэмээн тэр ярьжээ.