Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хуванцар савнаас бүтсэн хөлний тавхай хэсгийн баримал маш их анхаарал татаж байв. Бусдыгаа бодоход тийм ч сонирхолтой биш байж болох ч экологийн асуудлыг хөндсөн цор ганц баримал нь энэ байлаа.
Гэхдээ байгаль эхээ хайрлах саналыг дэвшүүлсэн уг баримал шүүгчдийн анхаарлыг төдийлөн татаагүй байна. Учир нь фестивалийн зохион байгуулагчид тэмцээн болсны дараа уг газрыг яг урьдны хэвэнд нь оруулж, цэвэрлэх удирдамж гаргаснаа, мөн түүнийгээ яс мөрддөг болохоо мэдэгджээ.
Уг бүтээлийн хумснууд нь бөглөөгөөр хийсэн педикюртэй хүртэл байлаа.
Сахлан дүүжин дайжин.
Иван Иванычийн сахалны тухай бохир онигоо санаанд оров.
Ихэнхи модон байгууламжууд хадаас болон бусад хурц, хатуу бэхэлгээгүй, хүүхдийн тоглоомын зориулалтаар бүтээгдсэн байв.
Гэрэл зурагаа даруулахад гайхалтай тохирсон бүтээл. Энд наадмын оролцогч бүр зурагаа даруулсан гэдэгт итгэлтэй байна.
Харин энэ залуу 3D ил захидлын зураг авч байна.
Хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэг нь арагш гэдийсэн бүсгүйн баримал байлаа. Түүний байрлал нь, толгой, хуруу, гар нь аюулгүй байдлын мэдрэмжийг илэрхийлэх ажээ. Энэхүү баримал нь үзэгчдэд хүчирхийллийг зогсоох ятгалгыг хийх зорилгоор бүтээгдсэн байна. Энэ бүсгүй нь бүрэн бүтэн эрчим хүч, гоо сайхныг илэрхийлэх ажээ.
Орост төрсөн энэхүү бүсгүй өөрийнхөө төрсөн газраар их бахархдаг нэгэн гэдгээ илэрхийлсэн юм.
Түүнийг Ева гэдэг.
ДНК-ийг бүтэцтэй төстэй энэ байгууламжийн орой дээр нь маш уян хатан хүмүүс нугарч, мушгиралдсаар гарч байв.
“Сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд” гэдэг нэртэй маш хачин байгууламж. Ер нь фестивалийн ихэнхи бүтээлүүд нь нэртэй нь холбож тайлбарлахад нэлээн хүнд санагдаж байв.
Ертөнц гэдэг нэртэй бүтээлийн хажуу талаас харагдах байдал.
Ихэнхи арт бүтээлүүд нь нар жаргахад гэрэлтүүлэгээ асаах зориулалттай бүтээгджээ.
Урхиддаг сүм. Хэн нэгнийг гомдоож, хэн нэгний шашин шүтлэгийн ариун нандин бодолд саад хийхгүйн тулд энэ гүн утга агуулгатай байгууламжийн тайлбарыг хойш тавья.
Үнэгүй түргэн хоолны цэг.
Охинлог тойруулга. Зүүн гар талд харагдах барбины хайрцаг нь энэ байгууламжийг хүүхэлдэйны ертөнц мэт санагдуулах аж.
Наадмын дөрөв дэхь өдрийн өглөөнөөс барималуудыг шатааж эхлэв.
Бусад зургууд.