Гайхалтай олдвор

Эртний ховор олдвор, үнэт эдлэлийг цуглуулагч, хайгуулч, түүхч Пол Кудунарис (Индиана Боунз гэж нэрээр алдартай) 400 жилийн турш Европын сүмд хадгалагдаж байсан үнэт олдворыг олсон байна. Тэрээр үнэт эдлэл зүүсэн хэд хэдэн гавал, араг яснууд олсон бөгөөд ийнхүү гэрэл зургуудыг нь даржээ. Пол энэ бүх зүйлийг өөрийн номд багтаасан бөгөөд эрт дээр үед мартагдсан гоёл чимэглэлийн талаар өгүүлсэн аж. Ингээд 400 орчим жилийн өмнө бидний өвөг дээдэс ямар гоёл чимэглэл хэрэглэж байсан талаар сонирхоцгооё.
Гайхалтай олдвор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Мюнхен дахь сүмээс олдсон олдвор. (Photo by Paul Koudounaris/BNPS)
Алдарт түүх судлаач Индиана Боунз өөрийн хамгийн сүүлийн судалгаанаас Дэлхий даяар танилцуулсан байна. Тэрээр Европын газар доор хадгалагдаж буй үнэт эдлэлийн агуйд хүрэх боломжтой болсон бөгөөд ийнхүү судалгаа хийжээ.

www.caak.mn

2. Ариун Валентины гар, Герман. (Photo by Paul Koudounaris/BNPS)
16-р зууны үед Ватиканы тушаалаар 1000 гаруй эртний гавал яснуудыг Герман, Австри, Швейцарь зэрэг орнуудад тараасан байна. 1500 оны үеийн довтолгооноос хамгаалж, эдгээр гавлуудыг орон орноор тараажээ.

www.caak.mn

3. Ариун Феликс, Швейцарь. (Photo by Paul Koudounaris/BNPS)
Эртний тамлагчдын гавал хэмээн тооцогдох эдгээр гавлуудыг католикийн сүмийн өв соёл хэмээн үздэг.

www.caak.mn

4. Ариун Фридрих, Автсри. (Photo by Paul Koudounaris/BNPS)
Ийнхүү сүмд нуухаас өмнө гавлуудыг алт, мөнгө үнэт эдлэлээр чимэглэсэн аж.

www.caak.mn

5. Ариун Винсентийн хавирга, Австри. (Photo by Paul Koudounaris/BNPS)
Эдгээр гавлууд ихэвчлэн гэгээнтэнгүүдийнх гэнэ. Гэвч 19-р зууны үед энэ нь хар бараан түүхийг харуулсан сэтгэл эмзэглүүлсэн зүйл босон учир түүхэн үнэт чанараа алдаж байсан байна.

www.caak.mn

6. Энэ гавлыг Деодат хэмээн нэрлэжээ.
Учир нь чухам хэний гавал болох нь тодорхойгүй байсан аж. Хайгуулч Индиана Боунзын номнууд ихэвчлэн эртний гавал яснуудын түүх, тэдгээрийн сонин содон байдлыг харуулсан байдаг.

www.caak.mn

7. Ариун Деодат, (Photo by Paul Koudounaris/BNPS)
Индиана Боунз хэлэхдээ: "Би ээлжит судалгаан дээрээ ажиллаж байгаад эдгээр гавлуудын талаар олж мэдсэн юм. Хэдий чинээ их судалгаа хийнэ, төдий чинээ энэ бүхэнд илүү анхаарал хандуулахыг хүсэж, олны өмнө ил болгохыг хүссэн. Гавлуудыг Ромын газар доорх агуйнаас олсоны дараа Ватиканы тушаалаар эдгээр гавлуудыг тамлагчдын гал хэмээн тооцох болсон байна. Дараа нь бүх гавлуудыг нэг хайрцганд хийж үнэт эдлэлээр чимэглэсэн бөгөөд ихэвчлэн энэ бүх ажлыг лам нар хийдэг байжээ. Үүнээс гадна тухайн хотын чамин тансаг байдлын илэрхийлэл болж байсан байна."

www.caak.mn

8. Ариун Георгийн сүмд, Герман (Photo by Paul Koudounaris/BNPS)

www.caak.mn

9. Ариун Мундици, Мюнхен (Photo by Paul Koudounaris/BNPS)

www.caak.mn

10. Ариун Валентин, Вальдзассен (Photo by Paul Koudounaris/BNPS)

www.caak.mn

11. Ариун Лючиана, Герман (Photo by Paul Koudounaris/BNPS)
Орчин үед эдгээр олдворуудын үнэ цэнийг тогтоох ихээхэн асуудалтай болсон хэмээн Индиана Боунз хэлжээ.

www.caak.mn

12. Ариун Валерий, Вейарн. (Photo by Paul Koudounaris/BNPS)
Энэ бүх судалгааг хийж явж байхдаа би өнгөрсөн, одоо, ирээдүй гурав хоорондоо нягт уялдаа холбоотой болохыг ойлгосон. Хэдийгээр би өнгөрсөн үеийг хараад зогсож байсан ч ирээдүйгээ мөн л төсөөлөн зогсож байсан хэмээн Индиана Боунз хэлжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()