Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
72 жил хамт амьдраад хөтлөлцөн нас баржээ
Айва мужын хосууд болох Норма болон Гордон Йегерам нар 72 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд нас барахдаа 90, 94 настай байсан байна. Хосууд автын осолд орсноор эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хүний ярьж буйг арайхийн ойлгож, хариулж байсан ч гараа огтхон ч тавихгүй байсан юм. Гордоныг нас барсны цагийн дараа Норма гарыг нь барьсаар нас баржээ. Гордон нь Нормаг дунд сургуульд сурч байхад танилцсан байна. 1939 оны 5 сарын 26-нд гэр бүл болсон бөгөөд энэ үед Норма 10 жилээ дүүргэж байжээ. Ингээд тэд нэг охин, 3 хүүгийн эцэг эх болсон байна.
Дөрвөн мөчийг нь тайрсан ч үүрд хамт
10 жилээсээ л хамт байсан Тейлор Моррис болон Даниэль Келли нар нэлээд их зүйлийн ард гарчээ. Сургуулиа төгсөөд 2007 онд Моррис тэсрэх төхөөрөмжийн судалгааны Их сургуульд орсон байна. Ийнхүү сургуульд орсныхоо хэсэг хугацааны дараа Морисыг тэсрэх төхөөрөмжийг аюулгүйжүүлэх 12-р салбарт шилжүүлсэн бөгөөд хосууд Виржини муж руу нүүн шилжжээ. Моррис суралцаад хоёр жил өнгөрч байсан учир түүнийг Афганистан руу томилохоор болсон бөгөөд хосууд ирээдүйнхээ талаар зөвлөлдөж байсан байна. Яг энэ мөчид Морис гар тэсрэх бөмбгөн дээр гишгэснээр хөл болон гараа тайруулах болжээ. Гэхдээ л энэ харамсалтай, азгүй тохиолдол хосуудын ирээдүйн амьдралд төдийлөн нөлөөлөөгүй юм. Энэ хосын хайрын түүхийг дэлхий даяар мэддэг бөгөөд BuzzFeed хэмээх хуудсан дээр тэдний хайрын түүхийг өгүүлсэн 22 гэрэл зургийг байршуулсан байдаг.
92 настай өвөө 72 жил хамт амьдарсан эхнэртээ зориулж хайрын дуу зохиожээ
Фред болон Лоррейн Стобау нар 72 жилийн турш хамт амьдарчээ. Эхнэрээ нас барсны дараа 96 настай нөхрийнх нь зүрх зүсэгдэх шиг л болжээ. Тэрээр энэ амьдралынхаа хамгийн үнэтэй, нандин зүйлийг алдсан нь мэдээж. Ингээд эхнэрийнхээ дурсгалд зориулан Фред хайрын дуу зохиож түүнийгээ Green Shoe Studio-ийн дууны тэмцээнд илгээсэн байна. Энэ дуу нь Green Shoe Studio-ийн Жейкоб Колганы сэтгэлийг маш ихээр эзэмдсэн бөгөөд тэрээр Фредийн дууг найруулахаар болжээ.
Хамт амьдрах боломж олгоогүй учир амиа хорлосон байна
Энэ түүх нь Энэтхэгийн нэгэн сонинд нийтлэгдсэн байжээ. 2009 онд уйтгар гунигт автсан хосууд амиа хорложээ. Ийнүү амиа хорлох болсон гол шалтгаан нь тосгоны дарга тэднийг гэрлэлтээ цуцлах эсвэл үхэх сонголтыг тавьсан байна. Амрин лалын шашинтан, харин нөхөр Лозеш нь индус байсан аж. Ийнхүү шашины зөрчилдөөнөөс болоод тэд хамт байх боломжгүй болсон учир амиа хорлоцгоожээ.
66 жилийн дараа хамтдаа нас баржээ
Гарольд Кнапке эхнэр Рут-тайгаа 3-р ангид байхдаа танилцсан ч хайрын түүх нь Дэлхийн 2-р дайны дараа эхэлжээ. Хосууд нэг өдөр хэдэн цагийн зайтай нас барсан байна. Рут нэгэн хорт вирустэй болсон бөгөөд эдгэхгүй болох нь тодорхой болсон байжээ. Ингээд энэ талаар хүүхдүүд нь эцэгтээ хэлэхэд тэрээр маш тайван хүлээж авсан байна. Хэсэг хугацааны дараа хүүхдүүд нь эцгийгээ хүнд өвчтэй болохыг мэдсэн бөгөөд 3 хоногийн дараа Гарольд 07:30-д нас баржээ. Эцгийгээ нас барсны дараа хүүхдүүд нь ээж Рутыг тойрон зогсож, “Аав таныг дээр хүлээж байна” хэмээн хэлсэн аж. Рут тэр оройдоо 18:30 минутанд амьсгал хураажээ.
Нуусан хайрын захиа олсныхоо дараа гэрлэсэн нь
10 жилийн өмнө алга болсон хайрын захиа нь олдсоноор 16 жилийн турш холбоогүй байсан 42 настай Стив Смит болон Кармен Руис нар 2009 онд гэрлэжээ. Хосууд 20 настай байхдаа нэг нэгэндээ дурлаж сүй тавьж байсан ч гадаад оюутан солилцооны чиглэлээр Кармен нь Англи руу явсан байна. Гэхдээ жилийн дараа Кармен эргэн Франц руу ирсэн бөгөөд Стив харилцаагаа сэргээхийн тулд Кармен руу захиа бичсэн ч Кармены ээж эдгээр захидлуудыг нуусан байжээ. Захиаг хананы задгай зуухны ард нууж байсан байна. Ийнхүү задгай зуухыг шинэчлэн дахин засах болсноор захидлууд гарч ирсэн аж. Кармен тухайн үед гэрлээгүй байсан бөгөөд анхны гал халуун дурлалаа мартаж чадахгүй байжээ. Ингээд захидлыг олж Стивийн хүсэлтээр залгах тэр мөчид Кармен ихээхэн догдолж сандарч байсан бөгөөд Стивийг түүнийг танихгүй байх вий гэхээс их айж байсан байна. Хосууд Парист уулзсан бөгөөд 17 жилийн дараа гэрлэцгээжээ.
35 жилийн турш ижилхэн хувцаслаж буй хосууд
Дональд Физерстоун болон түүний эхнэр Нэнси нарыг хүмүүс дотно, романтик хосууд хэмээн үздэг байна. Учирнь тэд 35 жилийн турш ижил хувцас өмсөж явж байгаа гэнэ.
8 жилийн турш найзыгаа үүрч явсан нь
Хайр зөвхөн дурлалт хосуудын дунд байгаад зогсохгүй анд нөхдийн дунд ч гэсэн бий. Тиймээс хамгийн сүүлийн энэ түүх нь анд нөхдийн хайрын түүхтэй уялдаа холбоотой юм. Хятадын Хэбэй хотод 16 настай Луи Ши Цзин хэмээх хүү сүүлийн 8 жилийн туршид найзыгаа үүрч сургуульд нь хүргэж өгч, авч байгаа гэнэ. Учир нь Лу Шао төрөлхийн эмгэгтэй бөгөөд энэ нь түүний алхах боломжийг хязгаарлажээ. 8 жилийн өмнө Лу Шаогийн ээж нь хүүгээ сургууль дээрээс нь ирж авч амжаагүй учир тэрээр сургуулиасаа гарах боломжгүй болсон байна. Хэдийгээр Луи Ши Цзин нь Лу Шаогоос биеэр жижиг байсан ч түүнд туслахаар шийдэж хүргэж өгсөн бөгөөд үүнээс хойш тэд үргэлж хамт байх болжээ. Луи Ши Цзин өөрийн энэ үйлийг гайхуулж ярьдаггүй бөгөөд Лу Шаогийн эцэг эх 4 жилийн дараа л мэдсэн байна. Харин Лу Шао өөрийн өдрийн тэмдэглэлдээ хар бараан амьдралд минь гэрэл гэрэлтүүлсэн анд Луи Ши Цзин даа ихээхэн баярладаг талаараа дурьдсан байна.