Холливудын ИХ дөрвөн студи

2013-09-05, 17:46
16,873
Холливуд гэж юу вэ? Холливуд нь үнэндээ бол Америкийн Калифорни мужийн Лос Анжелос хотын нэг дүүрэг юм. Гэвч Холливуд гэх ойлголтонд кино студиуд, алдартай жүжигчид, найруулагчид, шагнал гардуулах ёслол, наадмууд, Санта Моникагийн уулан дээрх HOLLYWOOD хэмээх бэлгэ тэмдэг, Алдарын гудамжин дахь одод гэхчлэн олон ойлголт багтдаг.
Холливудын ИХ дөрвөн студи

Холливудад олон арван алдартай кино студи байдаг боловч нэр хүнд, цар хүрээ, уран бүтээл, үүх түүхээрээ ялгарсан 4 студийг “ИХ ДӨРВӨЛ” хэмээн нэрийддэг байна. Үүнд:

Warner Bros.
Warner Bros. Pictures - Тус студийг 1918 онд Харри, Алберт, Сэм, Жак Уорнер хэмээх ах дүү дөрөв үүсгэн байгуулжээ. Warner Bros. Picturesөдгөө америкийн кино зах зээлийн 15,4 хувийг эзэлсэн томоохон студи болсон юм. Тэд 1927 онд “Жазз дуучин” кинондоо хүмүүсийн харилцан яриаг тусгаснаар “дуугүй” киноны эрин үеийг халж, кино урлагийн түүхэнд дэвшилт авчирсан гавьяатай. DC Entertainment, WB Animation, New Line Cinema, Castle Rock Entertainment, Turner Entertainment зэрэг өсч яваа кино студиуд ч Warner Bros-ийн харьяалалд багтдаг. Тус студи нь кино сонирхогчдын үзэх дуртай, бидний сэтгэлд хоногшсон алдарт Бэтмэн, Харри Поттер, Супермэн, Матрикс зэрэг цуврал кинонууд болон“Inception”, “Шарталт”, “Би домог” зэрэг кинонуудыг бүтээсэн юм.



Walt Disney Pictures
Walt Disney Pictures - Калифорнид хүсэл мөрөөдөл, итгэл найдвараас өөр эд хөрөнгөгүй ирсэн Уолт Дисней домогт Микки Маусыг зохион бүтээснээр алдрын оргилд хүрэх эхлэлээ тавьсан юм. Тэдний бүтээсэн “Цасангоо ба Долоон одой”, “Пиноккио”, “Дамбо”, “Бэмби” зэрэг хүүхэлдэйн кинонууд үзэгчдийг хэзээ ч уйдааж байгаагүй бөгөөд “Карибын тэнгисийн дээрэмчид: Хар сувд”, “Немогийн эрэлд”, “Тоглоомын түүх” зэрэг сүүлийн үеийн бүтээлүүд нь америкийн кино зах зээлийн борлуулалтын 14,3 хувийг дангаараа бүрдүүлж байна. Мөн хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийн ертөнц “Диснейн парк” энэ студийнх гэдгийг дурсахгүй өнгөрч болохгүй.



Universal Pictures
Universal Pictures - Өнгөрсөн жил /2012 он/ 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн Юниверсал студи нь америкийн кино зах зээлийн 13,6 хувийг дангаараа эзэлдэг кино компани юм. “Юрийн галавын цэцэрлэг”, “Сарыг хулгайлах төлөвлөгөө”, “Галзуухурд” зэрэг нь тэдний хамгийн алдартай бүтээлүүд. Тэд 100 жилийнхээ ойг тохиолдуулан студийнхээ логог шинэчилж , “Ойн савдаг Лоракс” киноны үеэр анхлан танилцуулсан байна.



Paramount Pictures.
Paramount Pictures - Мөн л 100 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлээд удаагүй байгаа энэхүү студийг үзэгчид “Загалмайлсан эцэг”, “Шрек”, “Трансформерс”, “Биелэгдэшгүй даалгавар” болон Марвелийн цуврал киногоор нь андахгүй. Уг студийн Холливуд дахь “Paramount Studio Tour” нь ихээхэн алдартай. 100 жилийн түүхтэй студиэр зочилж, кино зураг авалттай танилцахаас гадна, дуртай киноныхоо орчинд орж, барилга байгууламжийг нь үзэж сонирхох гэсэн хүмүүсийн цуваа тасардаггүй аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()