“Карсон 3 настай байхаасаа эхлэн үржүүлж, хувааж чаддаг байсан бөгөөд ном хүртэл уншиж чаддаг байсан” -хэмээн түүний ээж Кларетта (Claretta) хэлж байсан юм. 5 настайдаа бага ангид орсон бөгөөд багш нар нь хүүг бусдаас онцгой, үеийнхнээсээ түрүүлж сургууль төгсөнө гэдэгт итгэлтэй байсан байна. Ингээд 10 насандаа дунд сургуулиа дүүргэсэн бөгөөд Их сургуульд орох цаг нь болжээ.
“Бид хүүгээ гоц ухаантай гэдгийг мэдэж байгаа ч түүнийг ямар нэгэн мэргэжил олгох чиглэлээр суралцуулахыг хүсэхгүй байсан юм. Бид сонголтыг хүүдээ үлдээсэн бөгөөд тэрээр Техасын Христийн сургуулийг сонирхож суралцах саналыг бидэнд тавьсан”.
Гэхдээ ухаалаг хүүг Сургуульд ороход бага зэргийн асуудал тулгарсан юм.
Карсоны наснаас болоод бид шаардлагатай бичиг баримтыг бөглөж чадахгүй байсан хэмээн сургуулийн декан Рэй Браун (Ray Brown) хэлжээ.
Бичиг баримт бүрдэж, хүү сургуульдаа орсноор бусад оюутнуудын адилаар сайн сурч байгаа гэж Daily News мэдээлсэн байна.
“Их сургуульд сурах үнэхээр сонирхолтой юм. Яг л 10-н жилийн сургуульд сурч байгаа мэт боловч хүн арай олонтой юм” –хэмээн хүү ярьжээ.
Тэрээр үе тэнгийнхэнтэйгээ ижил сонирхолтой боловч тавьж буй зорилго нь их том ажээ. Карсон 20 насандаа докторын зэрэг хамгаалахыг хүсч байгаа гэнэ. Түүнийг чадна гэдэгт багш болон гэр бүлийнхэн нь эргэлзэхгүй байгаа юм.
Видео.