Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
19 настай Жайела Кинг огтхон ч инээж чаддагүй байсан бөгөөд төрөлхийн нүүрний гажигтай байжээ. Тэрээр ийнхүү нүүрний гажигнаас болоод нүүрнийхээ баруун хэсгийг хөдөлгөж чаддаггүй байсан бөгөөд байнга шоглуулдаг байж. Жайела-г гадуур явахад хүмүүс түүнийг ихэнхи тохиолдолд согтуу мэт хүлээж авч байсан аж.
Нүүрний булчин нь сул байсан учир тэрээр инээх чадваргүй болсон байна. Нүүрний булчин ажиллахгүй, эсвэл булчингийн үйл ажиллагаа нь согогтой байх үед нүд болон аманд нь нөлөөлдөг аж.
Тэрээр бага сургуульд байхаасаа эхлэн өөрийгөө голдог байсан бөгөөд дунд сургуульд орох үед нь ээж нь гоо сайхны хагалгаа хийх санал тавьсан ч тэрээр татгалзжээ. 16 насандаа Жайела бүжиг сонирхож эхэлсэн бөгөөд бүжигчин болох хүсэл мөрөөдөлд автсан байна. Эцэст нь Жайела мэс засалд орох шийдвэрийг гаргажээ.
17 насандаа тэрээр хагалгаа хийлгэсэн бөгөөд хагалгаа 7 цагийн турш үргэлжилсэн байна. Хагалгааны үеэр түүний гар болон хөлний булчингаас авч нүүр рүү нь шилжүүлжээ.
“Намайг шоолж, шоглож гомдоож байсан хүмүүст би талархаж байна. Тэдний ачаар би хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж зоригтой алхмыг хийсэн юм” -хэмээн тэр дараа нь ярьжээ.