Хятадын технологийн гайхамшиг болсон Нанпу гүүр

Хуангпу гол дээгүүр тавигдсан Нанпу (Nanpu) гүүр нь Хятадын Шанхай хотын гол гүүрүүдийн нэг бөгөөд 400 гаруй метрийн зайтай кабель утсан хятадын анхны гүүр юм. Энэ гүүр нь 846 метрийн урттай ажээ. “Н” хэлбэрийн төмөр бетонон, тус бүр нь 150 метрийн өндөртэй баганууд түшиж байдаг. Сэнсний зарчимаар зохиосон 22 хос ган кабель утас бүхий хоёр цамхагыг голын хоёр эрэг дээр байрлуулжээ.
Хятадын технологийн гайхамшиг болсон Нанпу гүүр

Гүүрний сэтгэл татам онцлогуудын нэг нь газар бага байсан учир, гүүрэнд хүрч очих градусыг багасгахын тулд дугуй дизайнаар хийсэн явдал юм. Бүх байгууламжийг дээрээс харвал, 8346 метр урттай Нанпу гүүр нь хуучин Пукси хотын газрыг, хөгжиж буй Пудонг дүүрэгтэй спираль хэлбэрийн сүүл, толгойгоороо холбосон хөндлөн хэвтэх Луутай адил ажээ.



1991 онд гүүрийг барьж дуусахаас өмнө Пукси, Пудонг хоёрыг хооронд нь холбох ганцхан арга бол бярвааз байсан юм. Гүүрийг нээсний дараа өдөр бүр 14,000-17,000 тээврийн хэрэгслэл гүүрээр гарч эхэлсэн байна. 2006 онд бүртгэснээр тээврийн хэрэгслэлийн урсгал өдөрт 120,000 хүртэл нэмэгджээ.





































Бусад зураг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()