Дэлхийн хамгийн үнэтэй DJ нар

2013-08-28, 21:28
11,227
Орчин үед дуу хөгжмийн ертөнцийг ди-жи (Dj)-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Ди-жигийн авъяас, чадвараас шалтгаалж тухайн шоу, арга хэмжээний өнгө тодорхойлогдох болно гэхэд хэлсдэхгүй болов уу. Ингээд дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг Ди-жинүүдийн талаар сонирхоцгооё. Энэ жагсаалтыг гаргахад тэдний хөрөнгө, нэг удаагийн тоглолтоор авдаг хөлс, цомгийн худалдаа, реклам гээд бүхий л зүйлийг багтаасан болно.
Дэлхийн хамгийн үнэтэй DJ нар

1. Кэлвин Харрис
29 настай ди-жи болох Кэлвин энэ жил Forbes сэтгүүлийн жагсаалтны эхэнд жагссан байна. Түүний орлого нь 46 сая доллар аж. Өнгөрсөн хоёр сард тэрээр Калифорнийн томоохон клуб болох Hakkasan-тай гэрээ байгуулсан бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд 70 тоглолт хийх юм байна. Рианнагийн “We Found Love” сүүлийн үед клубуудын шилдэг дуу болоод байгаа бөгөөд энэ дууны аяыг Келвин бичиж найруулсан аж.

www.caak.mn

2. Tiesto
Голландын ди-жи энэ жил 32 сая долларын орлоготой байгаа бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш хөгжмийн ертөнцөд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтсаар байгаа билээ. Өнгөрсөн жил гэхэд л тэрээр 140 гаруй тоглотыг үзүүлж, өөрийнхөө хувьд амжилт тогтоосон аж. Tiesto нь “Hakkasan” клубын төлөөлөгчдийн нэг бөгөөд Ибиц арлын хамгийн хайртай хөгжимчдийн нэг юм байна.

www.caak.mn

3. Дэвид Гетта
30 сая долларын орлоготойгоор энэхүү жагсаалтын гуравт багтах болсон Францын ди-жей Дэвид Гетта бага багаар ахисаар ийнхүү эхний гуравт багтжээ. Дэвид бүжгийн хөгжмийн урсгалаас поп хөгжмийн урсгал руу чиглэх болсон бөгөөд одоогийн байдлаар The Black Eyed Peas болон Usher-тай хамтран ажиллаад байгаа гэнэ. 45 настай ди-жи залуу өөрийн байр суурийг тавьж өгөхгүй байгаа бөгөөд өнгөрсөн жил 120 гаруй тоглолтыг үзүүлсэн байна.

www.caak.mn

4. Swedish House Mafia
Себастиан Ингроссо, Аксвелла болон Стива Анжелло хэмээх ди-жи залуусын хамтарсан "Swedish House Mafia" хамтлаг 25 сая долларын орлого олжээ. Хэдийгээр эдгээр залуус хувь хувийн уран бүтээлээ хөөх болсон ч “Swedish House Mafia” хамтлагаараа энэ жагсаалтанд орсон юм.

www.caak.mn

5. Deadmau5
Хулганы баг зүүн ажиллах энэ залуу 21 сая долларын орлоготой юм байна. Тэрээр мөн л "Hakkasan" клубт болон бусад томоохон үдэшлэгүүдэд оролцдог аж.

www.caak.mn

6. Avicii
23 настай залуу ди-жигийн орлого нь 20 сая доллар аж. Тэрээр энэ жагсаалтын хамгийн залуу уран бүтээлч юм. Шведийн дижи залуу унтлагынхаа өрөөнд дуугаа бичдэг бөгөөд энэ оны 9 сард түүний хуурцаг гарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

www.caak.mn

7. Afrojack
Ник Afrojack ван де Уолл нь худалдааны тал дээр нэлээд авъяастай бөгөөд үүнийгээ бусдаас нуудаггүй юм. Түүний орлого нь 18 сая доллар аж. Afrojack-ын сенсаци тарьсан нэгэн зүйл нь нэг удаа тэрээр Ferrari худалдаж аваад түүнийгээ нэг хоногийн дотор эвдэлж маргааш нь дахин шинийг авч унасанд оршино. Тэр 25 настай бөгөөд Крис Браун болон Pitbull-тай хамтран ажиллаад байгаа юм.

www.caak.mn

8. Армин ван Бюрен
Евротрансын хаан гэгдэх Армин ван Бюрен 17 сая долларын орлоготой бөгөөд олон жилийн туршид хамгийн эрэлт хэрэгцээтэй дижи байсаар ирсэн. Тэрээр хувийн радио шоуг хөтөлдөг бөгөөд жилд 120 гаруй удаа тоглолт үзүүлдэг. Энэ оны 5 сард түүний 5 дахь шинэ хуурцаг гарсан байна.

www.caak.mn

9. Skrillex
Skrillex ихэвчлэн төрөлх нутаг болох Лас-Вегасынхаа "Wynn XS" клубт тоглолт хийдэг бөгөөд 16 сая долларын орлого олжээ. “Грэмми” шагналын гурван удаа хүртэж байсан тэрээр ихэнхидээ бичлэг хийж орлогоо нэмэгдүүлдэг аж.

www.caak.mn

10. Kaskade
42 настай тэрээр өөрийн насандаа хамгийн их эрэлт хэрэгцээтэй дижи-гийн нэг бөгөөд 16 сая долларыг жилийн дотор олжээ. Тэрээр жилийн дотор 130 гаруй шоу тоглолтыг үзүүлдэг бөгөөд Вегасын "Marquee" клубт одоогийн байдлаар ажиллаж байгаа.

www.caak.mn

11. Стив Аоки
Сүүлийн 12 сарын дотор Стив Аоки 270 шоу тоглолтонд оролцсон бөгөөд заримдаа өдөрт хоёр шоу тоглолт үзүүлэх нь ч бий. Benihana рестораны өв залгамжлагч тэрээр 14 сая долларын орлоготой юм байна. Үүнээс гадна Стив нь "Olmec Tequila", "Trident Gum" болон "Scion" зэрэг компаниудтай хамтран ажилладаг.

www.caak.mn

12. DJ Pauly D
Jersey Shore шоуны оролцогч DJ Pauly D бусад мэргэжил нэгтэнгүүдээсээ бага хөлсөөр ажилладаг ч өнгөрсөн жил 90 гаруй албан ёсны шоу болон бусад шоунд оролцсоноор 13 сая долларын орлого олж, энэхүү жагсаалтанд багтсан байна. Үүнээс гадна тэрээр Dirty Couture хэмээх хувцасны брэндтэй.

www.caak.mn

13. Diplo
Хөгжмийн найруулагч энэ жагсаалтанд багтсан хамгийн гол шатлгаан нь тэрээр дэлхийн тойрон аялал ихээхэн хийдэгт оршино. Тэрээр 13 сая долларын орлоготойгоор энэ жагсаалтанд багтжээ. Үүнээс гадна тэрээр Беойнсе, Жастин Бибер, Снуп Догг зэрэг томоохон хамтлаг, дуучдын шилдэг бүтээлүүдийг бичсэн байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()