Венецийн кино наадмын түүхэн ховор зургууд

1932 оны 8 сарын 21-нд Венецид хамгийн анхны дэлхийн кино наадам болж өнгөрсөн бөгөөд энэ наадамд олон алдартангууд оролцсон юм. Ийнхүү наадам зохиогдсоноос хойш 81 жил өнгөрч байгаа учир зарим нэг эртний жүжигчдийг орчин үеийнхэн бид мэдэхгүй л болов уу. Ингээд Венецид болж байсан олон жилийн өмнөх алдарт жүжигчдийн сонирхолтой гэрэл зургуудыг үзэцгээе.
Венецийн кино наадмын түүхэн ховор зургууд

1. Залуу хосууд болох Мик болон Бьянка Жаггер нар, 1971 он. Мөн 1971 оны 5 сард хосуудын хүүхэд Жейд энэ хорвоод мэндэлсэн байна.

www.caak.mn

2. Жоан Кроуфор, 30-аад оны үеийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг байсан бөгөөд хамгийн сүүлийн кино зураг авалтнаасаа өмнө ийнхүү Венеци дахь кино наадмыг зорин очжээ.

www.caak.mn

3. Шон Коннери, 1970 он. 1998 онд Венецийн хамгийн шилдэг шагнал болох “Алтан арслан” цомын эзэн болжээ. Харин 2003 онд тэрээр өөрийн шинэ киноны нээлтийг Прагт хийж байв.

www.caak.mn

4. Кетрин Денев "Майерлинг" киноны зураг авалтын үеэр, 1968 он. “Daily Beauty” хэмээх киног олон түмэнд хүргэснээр нэлээд алдартай болсон бөгөөд үүнээс хойш Венецийн кино наадамд оролцох болжээ.

www.caak.mn

5. Жүжигчин, найруулагч Уоррен Битти “Execelsior” буудлын орчим. 1998 онд тэрээр мөн “Алтан арслан” цомын эзэн болсон байна.

www.caak.mn

6. Пол Ньюман Венецийн аялалынхаа үеэр. 1963 онд тэрээр “The rind", "New Kind of Love" болон "Prize" хэмээх кинонд дүр бүтээжээ.

www.caak.mn

7. Оскарын шагналд нэр дэвшигч Род Стайгер эхнэр Клер Блумынхаа хамтаар, 1963 он. Ингээд 1963 онд түүний тоглосон “Le mani sulla città” кино нь шилдэг киногоор шалгарч байсан байна.

www.caak.mn

8. 1960 он: Элизабет Тейлор тухайн үеийн нөхөр Эдди Фишерийн хамтаар Бурано арлын ойролцоо. “Butterfield 8″ киногоороо тэрээр Оскарын шагнал хүртжээ.

www.caak.mn

9. 1961 онд Сальвадор Дали Венецийн иргэдийг алмайруулж орхисон байна. 1969 онд Томаса Мэдиганы найруулсан “Сальвадор Дали: хувийн амьдрал” хэмээх баримтат кино нь хамгийн шилдэг киногоор шалгарч байжээ.

www.caak.mn

10. Жүжигчин, зохиолч, найруулагч Энтони Куйн жүжигчин Барбара Стилийн хамтаар. Куины оролцон тоглосон “Ла Страда” кино “Мөнгөн арслан”-ийн эзэн болжээ.

www.caak.mn

11. 1958 онд Саша Дисталя Венецийн Брижит Бардог зорин очсон бөгөөд энэ үед сэтгүүлчид хосуудын хайрын тухай мэдсэнээр папараццийн дуранд байнга өртөх болсон байна.

www.caak.mn

12. Гари Купер 1955 онд Венецид байсан бөгөөд тэрээр 55 насандаа Оскар хүртжээ.

www.caak.mn

13. Эрнест Хемингуэй гэргий Мэри-ийнхээ хамтаар. Тэд Африк руу явж байсан ч замдаа хоёр удаа осолдсон учир Венецид эдгэх хүртлээ байхаар шийдсэн аж.

www.caak.mn

14. 1953 онд Лидо Кирк Дуглас алдар нэрийн оргилд хүрч байсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()