Далайн эрэг дээр төрсөн аварга загас

2013-08-16, 20:26
21,421
Флорида мужид орших Панама-Сити арлын амрагчдыг азтай хүмүүс гэх нь иүү тохиромжтой болов уу. Тэд нэгэн сонирхолтой өвөрмөц дүр зургийн гэрчүүд болсон байна. Амрагчдын нэг нь аварга загас барьж түүнийг далайн эрэг рүү гаргах гэж оролдож байх үед загас төрж эхэлжээ. Амрагчид бүгд ихээхэн гайхаж, цочирдсон гэнэ.
Далайн эрэг дээр төрсөн аварга загас

Бяцхан загаснууд төрмөгцөө л эхээсээ холдож эхэлсэн байна.

www.caak.mn

Ингээд загасыг эргэн ус руу нь тавих оролдлогыг хийсэн ч тэрээр аль хэдийн үхсэн байжээ. Ихэнхидээ "алхан" аварга загаснууд 20-40 загас төрүүлдэг бөгөөд ойролцоогоор 70 см-ийн урттай байдаг. Йнхүү төрмөгцөө загаснууд эхээсээ холддог байна. Аварга загасны төрөх гэж ирсэн далайн усанд бяцхан загаснуудын амьд гарах боломж илүү их. Учир нь энд далайн махчин амьтад ховорхон байдаг аж.

www.caak.mn

Сүүлийн хоёр жилийн дотор Флорида мужийн эрэг хавиар "алхан" аварга загасны тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь оршин суугчдын тав тухыг алдагдуулж байгаа аж. Ихэнхи нь жижигхэн учир төдийлөн хор хохирол учруулахгүй байгаа гэнэ. Тэд ихэвчлэн далайн бичил биетэн, бяцхан загаснуудаар хооллодог бөгөөд уурыг нь хүргэсэн тохиолдолд хүн рүү дайрах ховорхон тохиолдол байдаг аж.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()