... Бид интернэт гэж зүйлийг хэрэглээд бас удаж байгаа хэрнээ зөвхөн
зурагтаар гарч буй, billboard д тэргүүлж буй дуунуудыг л сонссоор л
байдаг. Ерөөсөө эрэл хайгуул хийдэггүй. Дэлхий дээрх энэ олон мянган дуу
хөгжмөөс сэтгэл шингээгүй мөнгө олох зорилогтой чанаргүйг нь сонссоор
"сэтгэлгээ" бас хэтэрхий баригдмал болоод байгаа мэт. Тэр утгаараа ч
ямар нэг зүйлийг өнгөцхөн харж байгаа болов уу.
Би сэтгэхүйн хөгжим хийхийг зорьдог. Мэдээж одоогоор мундаг продюссер, dj нар шиг чанартай хөгжим хийж амжаагүй байгаа ч ирээдүйд чадвартай болох болно. Яг одоо хийсэн бүтээл маань өөрийнхөө амьдралаас мэдэрч байгаа мэдрэмжийг л хүмүүстэй хуваалцах гэж хичээсэн юм. Та бүхэн миний илэрхийлэх гээд байгаа зүйлийг уншихын оронд, хийсэн аяыг маань сонсвол илүү ойлгох болов уу.
Unicorn хамтлаг.
Unicorn хамтлаг нь 2008 онд байгуулагдсан. Түүнээсээ хойш Playtime festival-д 5 жил дараалан орсон. Dream pop, Post-rock, Shoegaze урсгалаар тоглодог анхдагч хамтлагуудын нэг. Би 2010 онд Unicorn хамтлагт басс гитарчинаар орж байсан. Түүнээс хойш бид олон тоглолт, нэвтрүүлэгүүдээр орж хамт байсан. Хамтлагын маань хөгжимийн гол суурь нь "агаар" юм. Агаар гэдэг маань миний өнцөгөөс үзвэл, сонсогч нарыгаа өөрсдийн илэрхийлэх гээд байгаа ертөнцрүүгээ дагуулах гол цөм нь гэж боддог.
Хамтлаг болоод бичүүлсэн 2 single.
Playtime 2012.
Би 2011 оноос ганцаараа хөгжим хийж эхлэсэн. Урсгалын хувьд Trip-hop, Nocturnal pop, dream-pop, electronic indie, electronic house гэх мэт. Болж өгвөл урсгалд баригдахгүйг хичээдэг. Гэхдээ миний хөгжимийг олон хүн сонсох нь тийм ч чухал биш гол нь хэн нэгэн хайж байсан урсагалаа олвол, миний илэрхийлэх гээд байгаа санааг ойлговол хүсэж байгаа зүйл минь биелэж байгаа хэрэг.
Бие даасан бүтээлүүд.
Sirius - Butterfly
Sirius - Colors
Sirius - Ashes of Time
Sirius - Blue moon
Sirius - Dreamer
Sirius - Orshil
Шууд сонсох.
Facebook -
https://www.facebook.com/maxrjav