Урт сахалнаас нь болж ална хэмээн заналхийлжээ

2013-08-12, 23:42
11,786
“Сахлаа 75 см хүртэл ургуулсан пакистан эрд «Лашкар-е-ислам» бүлгийн үндсэн хэсэгт ордог исламын радикалуудаас заналхийлэл хийж эхэлсэн байна” -хэмээн "Independent" сонинд мэдээлжээ.
Урт сахалнаас нь болж ална хэмээн заналхийлжээ

Малик Амир Мохаммад Хан Африд хэмээх энэ эр удаан хугацаанд сахлаа арчилан бөцийлж ирсэн байна. Одоо түүний хамар дорх сахал шазруун гэгч нь дэлхийн таталцах хуулинд эсэргүйцэл илэрхийлж байгаа ажээ. Өдөр бүр 48 настай Малик сахлаа аятайхан болгохын тулд хагас цаг зарцуулах хэрэгтэй болдог. Тэрээр сахлаа угаан тос түрхээд имэрдэг байна.



Магадгүй хэн нэгэнд энэ инээдтэй пакистан эр жирийн бус санагдаж болох юм, гэвч түүнийг зөвхөн бусадтай адил харагддагүйгээс нь болж заналхийлнэ гэдэг утгагүй билээ. Дарангуйлагчид эхлээд түүнээс мөнгө нэхсэн бөгөөд хариуд нь ”дэндүү урт сахал”-тайгаа байх аюулгүй байдлын баталгааг түүнд өгсөн байна. Түүнийг татгалзсаны дараа пакистан эрийг барьж сарын турш хорионд байлгажээ. Хувь заяагүй сахлаа хуссаны дараа л Маликийг сулалсан ажээ.

Тэр эр амьдран суудаг газраа өөрчилж, дахин сахлаа ургуулж эхэлсэн байна. Гэвч дахиад л заналхийлэлж эхэлжээ. Пакистан эр бууж өгөөгүй бөгөөд сахал нь түүнд алдар нэр, эд баялаг авчирна хэмээн итгэж байгаа гэнэ. Саяханаас Малик түүний эрхийг хэн ч зөрчиж зүрхлэхээргүй тийм газар луу буюу АНУ, Англи эсвэл Канад руу явах талаар бодож эхэлсэн байна.



Одоогоор Малик их мөнгө олж чадаагүй байгаа боловч барууны хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн анхаарлыг өөртөө хэдийнээ татаж чадсан бөгөөд түүний их сахалтай зурагнууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр гараад эхэлжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()