Пол Маккартнигийн ховор гэрэл зургууд

«The Beatles» хамтлагийн гишүүдийн нэг Пол Маккартни (Paul McCartney) 1942 оны 6 сарын 18-нд Ливерпульд мэндэлсэн бөгөөд өдгөө 71 нас хүрчээ. Тэрээр 11 удаа Грэмми шагналын хүртэж байсан бөгөөд 2011 онд “Rolling Stone” сэтгүүлээс зохион байгуулсан санал асуулгаар үе үеийн хамгийн шилдэг бас-гитарчин болжээ. Ингээд Полын ховор бөгөөд дурсгалтай гэрэл зургуудыг та бүхэндээ үзүүлж байна.
Пол Маккартнигийн ховор гэрэл зургууд

Пол Маккартнигийн уран бүтээлийн гараа 1952 онд эхэлжээ. Түүний эцэг нь мэргэжлийн хөгжимчин байсан бөгөөд хүүдээ гитар хэрхэн тоглох талаар зааж өгч байсан нь түүний амжилтанд ихээхэн хувь нэмэр оруулсан болов уу.

1. Пол Маккартнигийн эцэг Жеймс болон түүний дүү Майкл, 1961 он.

15 насандаа тэрээр «Quarrymen» хэмээх бяцxан хамтлагийн ахлагч Жон Леннон-тай танилцсан бөгөөд 1958 онд Пол болон Жорж нар Жонны хамтлагт элсэн оржээ.

www.caak.mn

2. Хэд хэдэн нэрнээс сонголт хийснээр тэд «The Beatles» хэмээх нэрэн дээр тогтжээ. Ингээд тэдний уран бүтээлийн гараа эхэлсэн байна.

www.caak.mn

3. Тэдний хамтлагт шинэ бөмбөрчин Ринго Старр иржээ. Ийнхүү Ливерпулийн алдарт 4 бий болсон түүхтэй.

www.caak.mn

4. 1963 оны 6 сар. "Beatles" хамтлаг.

www.caak.mn

5. Ийнхүү 60-аад оны үед тэд залуусыг байлдан дагуулж, жинхэнэ шүтэн бишригчидтэй болж байсан байна. Хүмүүс "Beatles" хамтлагийг маш сайн мэддэг байсан учир нэг өдөр Жон: Бид Есүсээс ч илүү алдартай гэж байжээ.

www.caak.mn

6. Пол Маккартни, Жон Леннон, Ринго Старр болон Жорж Харрисон нар Кассиус Клегийн хамтаар. 1964 он.

www.caak.mn

7. Тэд 1964 оноос эхлэн кино зураг авалтанд оролцох болжээ. Ингээд тэд нийт 4 кинонд тоглосон бөгөөд хамгийн сүүлийн киног нь баримтат кино болгон хийж байсан байна.

www.caak.mn

8. «Jackie» сэтгүүлийн нүүрэн дээр Маккартнигийн зураг гарчээ. 1964 оны 5 сарын 9.

www.caak.mn

9. «Sgt Pepper» цомгийн нээлтийн үеэр, 1967 он.

www.caak.mn

10. Олон жилийн хамтын амьдрал уран бүтээлээс “битлс”-чууд уйдсан бололтой хагаралдах болсноор 1966 онд хамгийн сүүлийн тоглолтоо хийж 1970 онд албан ёсоор тарсан байна.

www.caak.mn

11. Пол Линдатай Лондонд болсон тоглолтын үеэр танилцсан бөгөөд хосуудын харилцаа төгс байсан байна. 1969 оны 3 сарын 12-нд хосууд гэрлэж Мэри, Стела, Жеймс болон Линдагийн анхны гэрлэлтийн охин Хизер гэсэн 4 хүүхэдтэй байжээ.

www.caak.mn

12. Пол болон Линда Маккартни нарын хуримын өдөр.

www.caak.mn

13. Дөрвөн хүүхдийн эх болсныхоо дараа Линда «Wings» хамтлагт орж урлагийн авьяасаа хөгжүүлж эхэлжээ. Энэ хамлагийн анхны гишүүд нь Пол Маккартни, Линда Маккартни, Денни Лейн болон Денни Сейвэлл нар байсан байна.

www.caak.mn

14. «Wings» хамтлагийн тоглолтын үеэр, 1979 он.

www.caak.mn

15. Пол Маккартни эхнэр Линда болон охин Стеллагийнхаа хамтаар.

www.caak.mn

16. Пол 15 Гремми шагнал хүртэж байсан байна. Хамгийн анх 1965 онд "Шилдэг залуу дуучин" болсон бөгөөд 2012 онд «Band on the Run»-ы найруулагчаар ажилласнаар сүүлийн шагналаа хүртсэн байна.

www.caak.mn

17. Маккартнигийн гэр бүл, Токио хот 1980 он.

www.caak.mn

18. Пол болон Линда Маккартни нар өөрсдийн байрны хажууд эмнэлэг барихыг эсэргүүцсэн бөгөөд тэднийг маш олон хүн дэмжсэн байна.

www.caak.mn

19. Линда 1998 онд хөхний хорт хавдраар нас баржээ.

www.caak.mn

20. 1997 оны 3 сард Пол албан ёсоор "Sir" цол хүртсэн байна. Дэлхийн хөгжмийн урлагын Sir Paul болж байгаа нь.

www.caak.mn

21. «MTV Music Awards»-ын үеэр.1999 он.

www.caak.mn

22. Полын 2 дахь эхнэр нь Хизер Миллс болжээ. 1999 оны хавар хосууд сайн дурын үйл ажиллагаанд таарсан бөгөөд хоёр жилийн дараа гэрлэсэн байна. 2002 оны 6 сарын 11-нд хосууд гэрлэсэн бөгөөд Хизер хөл хүнд болж, Беатрис хэмээх охин энэ хорвоод мэндэлсэн байна. Гэвч 2006 онд тэд маш сүр дуулиантай салсан бөгөөд охиноо хамтдаа өсгөхөөр болжээ.

www.caak.mn

23. 2005 он Полын хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болжээ.

www.caak.mn

24. Хэдийгээр «Beatles»-ынхан 1970 оноос тарсан ч "Хайр" хэмээх шоуны үеэр Ринго Стар болон Пол Маккартни нар хамт байж харагдсан юм.

www.caak.mn

25. 2011 оны 10 сарын 8-нд Пол хамгийн сүүлд Нэнси Шевеллтэй гэрлэжээ. Тэд Лондонд гэрлэсэн бөгөөд 7 настай Беатрис цэцэгтэй сагсыг барин явж байсан юм. Хуриманд 30 л зочин уригдсан бөгөөд эдгээр зочдын дунд Барбара Уолтерс болон Ринго Стар нар байжээ. Үүнээс хойш тэд Нью-Йорк болон Англид амьдарч байгаа.

www.caak.mn

26. Пол охин Стеллагаа үргэлж дэмждэг бөгөөд эхнэртэйгээ охиныхоо үзүүлбэрийг байнга очиж үздэг байна.

www.caak.mn

27. Италийн Болоньд болсон тоглолт, 2011 оны 11 сарын 26.

www.caak.mn

28. 71 насандаа Пол ануухан харагдаж байгаа биз?...

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()