Дэлхийн хамгийн хүчтэй эмэгтэй

Хамгийн хүчтэй эмэгтэй гэхээр танд ямар төсөөлөл, дүр зураг бууж байна. Үнэндээ энэ бүсгүй гадуур таны хажуугаар өнгөрсөн бол түүнийг "эмэгтэй" гэж харахгүй л байх байсан болов уу. Украйны хамгийн хүчирхэг энэ эмэгтэйг Анна Куркурина (Anna Kurkurina) гэдэг юм байна. Ингээд энэ бүсгүйтэй илүү ойр танилцацгаая.

Дэлхийн хамгийн хүчтэй эмэгтэй
 
Анна Куркурина нь дэлхийн хүндийн өргөлтийн аварга юм. Тэрээр одоо 46 настай бөгөөд эрэгтэй хүн бүрийн атаархлыг төрүүлэхүйц галбиртай нэгэн билээ. Анна өмнө нь амьтан судлалын багш байсан байна.


 
Анна ярихдаа:
"Хүүхдийг жаахан байхад нь ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна гэж хүн бүр л асуудаг. Бүгд л багш, эмч гэж хариулдаг байсан бол би амьтантай холбоотой хүн болно гэж хариулдаг байсан."
 
Биологийн сургуулийг төгссөний дараа Аннаг Николаевт багшлуулахаар томилсон аж. Анна тухайн очих гэж буй газарт нь Оросын хамгийн том амьтны хүрээлэнгүүдийн нэг байгаа гэдгийг мэдээд маш ихээр баярлаж байсан байна.
 
Анна: "Би арсланг сургахыг маш их хүсэж байсан бөгөөд нэгэн удаа амьтны хүрээлэнд ирэхэд: Хүсэл чинь биелэх гэж байна. Эрслэн зулзагаа хооллохоос татгалзлаа. Чи хооллож чадна биз дээ гэж надаас асуусан юм. Тэр үед би дуртайяа хүлээн зөвшөөрч билээ. Ингээд миний бага ч болов хүсэл биелэж, арслангын зулзага хооллолсон."


 
Анна: "Гэхдээ л миний дотоод ертөнц, гадаад дүр төрхтэйгөө нэг л хосолж өгдөггүй байсан учир ихэд санаа зовж байсан юм. Би лийр хэлбэрийн галбиртай учир биенээсээ маш их ичдэг байлаа."

Харин хагас жилийн дотор тэрээр хүссэндээ хүрч чадсан юм. Гэхдээ Анна ийнхүү хүссэн галбираа олж аваад зогсохгүй 40 насандаа өөрийгөө хэн болохыг дэлхий дахинд таниулахыг хүссэн байна.

Анна: "Зурагтаар хамгийн хүчтэй охины талаар нэвтрүүлгийг гаргаж байсан бөгөөд тэр үед л надад хамгийн хүчтэй тамирчин болох хүсэл төрсөн юм."

Анна фитнессээс огт гардаггүй байсан бөгөөд өөрийн хүч хөдөлмөрийн ачаар Дэлхийн хамгийн хүчтэй эмэгтэй тамирчин болж чадсан байна.
 
6 жилийн дотор тэрээр тив дэлхийн 50 гаруй шагнал хүртэж байсан бөгөөд ийнхүү хүндийн өргөлтөөр хичээллэснээр гадаад төрхөндөө төдийлөн анхаарахаа больсон байна. Тиймээс ч зарим тохиолдолд түүнийг эрэгтэй хүн гэж андуурах үе ч гардаг аж.


 
Анна: "Үйлчилгээний газрууд надад, залуу хариултаа авна уу? гэх мэт эрэгтэй хүнд хандаж буй байдлаар ханддаг. Гэхдээ би хүн бүрт тайлбарлах албагүй учир дуугүй аваад л явчихдаг. Үнэндээ би зарим нэг эрчүүдээс хамаагүй том биерхүү харагддаг. Гэхдээ энэ бол миний асуудал биш шүү дээ."
Анна хэзээ ч хүйсээ солиулах талаар бодож байгаагүй гэнэ. Тэрээр сард 3 удаа маникюр, педикюр хийлгэдэг бөгөөд биеийн галбираас болоод нарийхан өсгий, бариу даашинзнаас татгалзахаас өөр аргагүй болсон байна.

Аннад амралтын өдөр гэж бараг л байдаггүй бөгөөд шавь нараа бэлтгэж, спортын нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг аж. Гэхдээ долоо хоног бүр найзуудтайгаа караокед ордог бөгөөд энэ тохиолдолд өөрийгөө эмэгтэй гэдгийг илүү мэдэрдэг гэнэ.














































 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()