«Ажиллаж буй бүх эхчүүдэд, бид юунд хүрч болохыг би бодитоор үзүүлэхийг хичээсэн» -хэмээн ялагч эмэгтэй ярьжээ. Чиннок хэдийгээр спорт заал руу дөнгөж л өнгөрсөн оны 10 сараас явж эхэлсэн ч, Британы бодибилдингийн холбооны аварга шалгаруулах тэмцээнд ялж чадсан байна. Түүнд нойлоос эхлэх хэрэггүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй юм, зав чөлөөгөөрөө тэр гэрийн нөхцөлд биеийн галбираа барьж байхын тулд үргэлж анхаардаг байж. Нэг удаа тэрээр бодибилдингийн аваргын тэмцээнд оролцохоор шийдэж, спорт зааланд бүртгүүлсэн байна.
“Байнгын завгүй байх нь бие болон сэтгэл санаагаа эрүүл хэвээр
хадгалахад түүнд тусалдаг.” – гэж Чиннок ярьсан байна. Үүний зэрэгцээ
тэрээр цагаан хоолны дэглэм нарийн баримталж, тахиа, загас, тараг бусад
ашигтай хүнсний зүйлээр хийсэн хоолыг илүүд үздэг байна. Тэрээр 4
хүүхэдтэй бөгөөд том хүү нь 20 настай, бага охин нь 5 настай, ээжээрээ үнэхээр их
бахархаж байгаа нь мэдээж хэрэг. Харин түүнийг ажлынхан нь «шүүхийн
чанга гар» хэмээн тоглон нэрлэдэг бөгөөд түүний амжилтанд хамтдаа
баярлаж байгаа ажээ.