Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг эмгэнэлт явдал 8-р сарын 5-ны шөнө болжээ. Могой байшингийн нэг давхарт байдаг амьтны дэлгүүр дэхь үүрнээсээ гаран агааржуулагчийн хоолойгоор дамжин хоёр давхарт буй байр луу орсон байна. Дэлгүүрийн эзний мэдэлд байдаг орон сууцны өрөөнүүдийн нэгэнд нас барсан хөвгүүд унтаж байжээ. Тэд 5, 7 настай байсан байна.


Аварга могойг барьж чадсан байна. Хөвгүүдийг өглөө нас барсан байхад нь олжээ. Хүүхдүүдийг дэлгүүрийн эзний хүүтэй хонуулахаар урьж авчирсан байжээ. Эзний хүү уг явдлын үед өөр өрөөнд унтаж байсан учир юу ч бололгүй өнгөрчээ.


Тэрхүү алуурчин могой нь африкийн 4.5 метр урттай, ойролцоогоор 45 кг жинтэй “Python” хэмээх могой байжээ. Энэ могой нь хохирогчоо цагираглан ороож шахан, амьсгалыг нь боон алдаг байна.
Видео.