18 настай Аликс Таунсенд (Alix Townsend) найзуудынхаа хамт Майоркт амралтаа өнгөрүүлэхээр явах гэж байсан ажээ. Нисэх өдрөө түүний үгээр бол амралтанд хамгийн тохиромжтой хувцасыг сонгожээ. Туник, богино жинсэн шорт. Бүртгүүлэхээр хүрч очтол, нисэхийн ажилтнууд түүнийг ажигласан байна. Тэд Аликс руу хүрч очоод түүний хувцас дэндүү өдөөсөн харагдаж байна, шортоо сольж өмсөх хэрэгтэй гэж мэдэгджээ. Ичсэн бүсгүй ажилтнуудтай маргасангүй чемоданаасаа цагаан брижи гарган, тэдний шаардлагыг биелүүлэхийн тулд ариун цэврийн өрөө рүү явахаар завдсан байна. Гэтэл 18 настай англи бүсгүйг явуулсангүй, түүнийг эндээ олон хүмүүсийн нүдний өмнө зогсож байгаад хувцсаа соль хэмээн шахсан байна.
“Чиний шорт дэндүү богино учир орчин тойрны хүмүүст миний өгзөг харагдаад байна -гэж хэлээд нилээд бүдүүлгээр хувцасаа солихыг тушаасан. Бусад зорчигчид надтай адил хувцасласан байсан ч би хувцасаа солихыг зөвшөөрсөн. Цуг нисэх гэж буй найзуудаа хөөдөхийг хүсээгүй. Гэхдээ, хувцасаа солихоор ариун цэврийн өрөө орж болох уу? гэж асуухад нисэхийн ажилтнууд татгалзсан хариу өгсөн. Тэд намайг шууд л эндээ зогсоод солихыг шаардсан. Тэдний шаардлагыг биелүүлж байхдаа ичиж үхэхээ шахсан."- хэмээн Аликс харамсан ярьсан байна.
Daily Mail сонины сурвалжлагчтай ярилцаж байхдаа “Ажилтнууд намайг ээлжээ хүлээгээд зогсож байхад анхааруулж хэлж болох байсан. Тэгсэн бол би олны өмнө эвгүй байдалд орохгүй байх байсан.” – гэж онцлон хэлсэн байна. Гэвч нисэхийн ажилтнууд тодорхойгүй шалтгаанаар түүнийг бүртгүүлэх үед нь хүрч очихыг илүүд үзсэн байна.
“Миний охин бусадтай л адил хувцасласан байсан. Гэвч яагаад ч юм тэднийг хувцасаа соль гэж шаардаагүй байгаа юм. Нисэх буудал дээр болсон явдал Аликсийг жинхэнээсээ цочролд оруулсан”- гэж бүсгүйн 51 настай эцэг Ли Таунсенд зэвүүцэн ярьжээ.