Барак Обамагийн бага залуу нас

Саяхан буюу 8-р сарын 4-нд Нобелийн шагналт, АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-гийн төрсөн өдөр болж өнгөрлөө. Энэ удаа та бүхэнд түүний намтарын хамгийн гол үеийг харуулсан ховор гэрэл зургуудыг танилцуулж байна.
Барак Обамагийн бага залуу нас

Түүний бүтэн нэрийг Барак Хуссейн Обама II (Barack Hussein Obama II) гэдэг. 2009 оны 1 сарын 20-ноос АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Ерөнхийлөгч болохоосоо өмнө Иллинойс мужаас сонгогдсон АНУ-ын сенатор байсан бөгөөд томоохон намаас ерөнхийлөгчид нэр нь дэвшигдсэн анхны афроамерик хүн ажээ. Ихэнхи өнгөт арьст америкчуудээс ялгаатай нь Обама боолын үр удам биш, харин Кенийн оюутны хүү юм.

1. Барак Обама 1961 оны 8 сарын 4-нд Хавайн Гонолулу хотод төржээ



2. Түүний эцэг том Барак Обама нь Кенийн Ньянгома-Когело хэмээх жижиг тосгоноос гаралтай ажээ.



3. Түүний эх Энн Данэм нь Канзас мужийн Вичита хотоос гаралтай.



4. Эцэг эх нь хүүг 2 настай байхад салжээ.



5. Эх нь дахин гэрлэж, улмаар 1967 онд Индонезид нүүж ирсэн байна.



6. Арван нас хүрхээсээ өмнө Барак Обама Жакартад сургуульд явж байжээ.



7. Барак эмээ өвөөгийнхээ хамт Хавайд эргэн иржээ.



8. 1979 онд авахуулсан зураг. Оаху хотын «Punahou» сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа.



9. 1987 оны зураг. Барак Обама, түүний эмээ Сара Хусейн Обама нар Ньянгома-Когело тосгонд. Кени.



10. Барак Обама Нью-Йоркийн Колумбийн их сургуульд сурч байх үедээ.



11. Хожим нь тэрээр Харвардын их сургуульд сурч, 1991 онд төгсчээ.



12. Харвардыг төгссөний дараа Обама Чикагод эргэн ирж, тэндээ жижигхэн хуулийн пүүст ажиллаж эхэлсэн бөгөөд сонгогчдын бүртгэл хийж, Чикагогийн их сургуульд үндсэн хуулийн эрхээр лекц уншдаг байжээ.



13. Тэрээр 1992 оны 10 сард Мишель Робинсон-той гэрлэжээ.



14. 1998, 2001 онуудад тэд Малия Энн, Наташа хэмээх охидуудтай болсон байна.



15. 2004 онд Бостонд болсон демократ намын үндэсний их хурал дээр үг хэлж байгаа нь.



16. 2005 оны 10 сарын 4-нд Обама Сенатад сонгогджээ.



17. 2007 оны 2 сард тэрээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгджээ. Хиллари Клинтонтой удаан хугацаанд өрсөлдсөний (сөргөлцсөний) дараа 2008 оны 6 сард Обама АНУ-ын демократ намаас нэр дэвшихээр болжээ.



18. 2008 оны 8 сарын 23-нд Обамаг Колорадо мужийн Денвер хотноо болсон демократ намын бүх америкийн их хурлаас албан ёсоор нэр дэвшүүлжээ.



19. 2009 оны 1 сарын 20-нд Барак Обама АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч болж, тангараг өргөсөн билээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()