Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. BMW 320i Special Edition, 1 380 000 рубль (43,240$)
Хэдийгээр тийм ч сайхан харагдахгүй байгаа ч хурд, хүчний хувьд шилдэг нь гэнэ.
9. Mercedes-Benz C180, 1 420 000 рубль (44,500$)
Оросын төрийн удирдлагуудын хамгийн ихээр үнэлдэг автомашины үйлдвэр. Гэхдээ л зай багатай, хөдөлгүүрийн хувьд тийм ч чадалтай биш гэнэ.
8. Honda Accord 2.4 Executive, 1 437 000 рубль (45,000$)
АНУ руу шилжсэнээр энэ хүлэг илүү тухтай, илүү овортой болсон байна. Honda Accord 2.4 Executive нь 2.4 мотор бүхий 180 морины хүчин чадалтай автомат хөдөлгүүртэй юм.
7. Ford Mondeo 2.0T Titanium Black, 1 434 300 рубль (44,900$)
240 морины хүчин чадалтай төмөр хүлгийг 1 434 300 рублээр худалдан авч болох юм байна. Харин төрийн удирдлагууд энэ машинд суух болов уу?
6. Volkswagen Passat 1.8 DSG Highline, 1 489 000 рубль (46,700$)
Passat-ын хувьд энгийн 211 морины хүчин чадалтай болон сүүлийн үеийн өвөрмөц бүхэн багтсан 152 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй хүлгээс сонголтоо хийх юм байна.
5. Skoda Superb 2.0 DSG Laurin & Klement, 1 495 500 рубль (46,850$)
Skoda нь 2 литрийн багтаамжтай турбодизель, эсвэл 2 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй бөгөөд аль аль нь 200 морины хүчин чадалтай аж.
4. Audi A4 1.8 TFSI Multitronic, 1 499 950 рубль (47,000$)
1,5 сая рублийн үнээр бензин 170 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй Audi-г худалдан авч болох юм байна.
3. Toyota Camry V6 3.5 Luxe, 1 493 000 рубль (46,700$)
249 морины хүчин чадалтай энэ хүлгийг унасан төрийн удирдлага ард иргэдтэйгээ илүү ойр байгаа мэт харагдах болов уу.
2. Nissan Teana V6 3.5 Premium, 1 500 000 рубль (47,000$)
Teana нь 249 морины хүчин чадалтай, V6 хөдөлгүүртэй юм байна.
1. Volvo S80 2.5 Kinetic, 1 495 100 рубль (46,800$)
Нэлээд нэр төртэй энэ хүлэг нь төрийн удирдлагын хувьд тохирох болов уу. Хэдийгээр харагдах байдал болон дотоод үзэмж нь төдийлөн шилдэг биш ч 250 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй юм байна.
Монголын удирдлагууд ч гэсэн үнэтэй машинуудаасаа татгалзаж, бензин тосны хэмнэлттэй хямд машин унах хэрэгтэй байх.