Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эмэгтэй хүн өдөрт 1-3 нэгж согтууруулах ундаа хэрэглэх нь тохиромжтой бөгөөд долоо хоногт 14-өөс хэтрэх ёсгүй байдаг аж. Харин Патриция өдөрт 350 нэгж согтууруулах ундааг хэрэглэдэг байсан учир ийнхүү сэхээн амьдруулах тасагт очиж байгаа нь гайхах зүйл биш. Ингээд алтан гартай эмч нарын ачаар амьд гарч чадсан бүсгүй өөрийн гашуун туршлагаас уншигч олонтой хуваалцахаар шийдсэн байна.
Патриция 17 настайгаасаа эхлэн согтууруулах ундаа хэрэглэх болсон бөгөөд зөвлөгчийн чиглэлээр суралцдаг байжээ. Харин согтууруулах ундаа нь ичимхий эгэл даруу охиныг өөртөө илүү итгэлтэй, нээлттэй болоход тусалж байсан байна.
Компьютерын дэлгүүрт ажиллах болсноор тэрээр үдэш бүр үйлчлүүлэгчидтэйгээ хоолонд орж, согтууруулах ундааг хэрэглэсээр... Харин түүнийг 28 настай байхад нь эцэг эх нь нас барсан бөгөөд зовлонгоо бага ч гэсэн мартахыг хүсэж архийг илүү ихээр хэрэглэх болжээ.

Согтууруулах ундаа намайг тайвшруулдаг байсан учир би өдөр бүрийг хундага дарсаар эхэлдэг байлаа. Ингээд өдрийн туршид үргэлжлүүлэн уудаг байсан бөгөөд ажлаа ч алдсан юм.
Ажил ч үгүй, сүйт залуу ч үгүй тэрээр өдөрт 5 шил дарсыг өлхөн уух болж, бүх мөнгөө дарсанд зарцуулах болжээ. Ингээд 35 настай байхдаа тэрээр Грэм хэмээх залуутай танилцжээ. Грэм согтууруулах ундааг төдийлөн хэрэглэдэггүй байсан учир Патрицияг энэ тал дээр асуудалтай болохыг ойлгосон байна.
Ингээд залуу Патрицияг хэд хэдэн удаа архинаас гаргах эмчилгээнд явуулж байсан ч, эмчилгээ дуусмагц ахин ууж байсан байна. Ийнхүү уусаар 4 жил өнгөрсөн бөгөөд нэгэн удаа Патрицияд элэгний циррозтой байна гэх оношийг эмч нар тавьжээ.
Ингээд хэсэг хугацааны дараа Патриция ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Хиймэл амьсгалын аппарат залгасан эмч нар түүнийг амьд гарч чадна гэдэг ердөө л 5%-ийн л итгэлтэй байсан байна. 2 сар хагасын эмчилгээний дүнд Патриция амьд гарч чадсан бөгөөд үүнээс хойш согтууруулах ундааг хэрэглэхээ больжээ.