Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Дасгалжуулагч Эстер болон түүний морь Мираж, Израйль. (Ekaterina Bourindin)
2. Шөнийн цагт 25 метрийн гүнд дарсан гэрэл зураг бөгөөд зурган дээр хавч харагдаж байна. (Peri Paleracio)
3. 20 см урттай эдгээр амьтад халуун өдөр усанд сэрүүцэж байна. Төрөөд ердөө л хоёр долоо хоног байгаа учир, аюул тохиолдсон үед авиа гаргахад томчууд нь ирж тусалдаг аж. (Luciano Candisani)
4. Энэтхэгийн Галлиф Стрит гудамжны зах. (Sirsendu Gayen)
5. Олон алагласан зураасны дунд нэгэн нүд харагдаж байгаа нь зургийг илүү өвөрмөц болгож байна. (Johan Siggesson)
6. Филиппа арлын амьтны хүрээлэн хаагдахын өмнө. (Adhi Anggadjaja)
7. Цөгөрцөг. (Cyril Verron)
8. Лючиано Кандисанины дарсан гэрэл зураг. Эдгээр амьтдын нүд шөнийн цагаар яг л од мэт гялалздаг. (Luciano Candisani)
9. Конго голын зүүн эрэг хавиар амьдрах шимпанзе. (Christian Ziegler)
10. Далайн үхэр төдийлөн гүн сэлдэггүй байна. Учир нь тэдэнд амьсгалах агаар хэрэгтэй. (Paul Nicklen)
11. Зэрлэг бухнууд хээлийн үеэр хоорондоо нэлээд дайтдаг гэнэ. (Sergey Gorshkov)
12. Японы бяцхан шувуу. (Boris S.)
13. Би нар жаргах мөчийн гэрэл зургийг дарж байтал энэ аварга амьтан гэнэтхэн гарч ирсэн бөгөөд би түүний зургийг дарахаар яарч билээ. (Peter Stanley)
14. Аварга далайн муур болон шумбагч. Эдгээр амьтад хооллож байх үедээ маш анхааралгүй байдаг учир ойрхон очиж болно. (Andrea Marshall)
15. Зэрлэг заанууд Брахмапутра арлын ойролцоо амьдардаг бөгөөд 1300 гаруй зэрлэг зааны төрөл байдаг байна. (Sandesh Kadur)
16. Хавчнууд ихэвчлэн чулуу болон зөөлөн эдний завсраар нуугддаг боловч энэ хавч үнэхээр зургаа даруулахыг хүссэн бололтой. (Jean Wimmerlin)
17. Эр, эм буганууд. Англи улс. Тэд үргэлж хамтдаа байдаг. Англи болон Уэльст иймэрхүү буганууд их байдаг. (Mark Bridger)
18. Өмнөд Каролинад байх цагаан дэглий. (Oskar Neuhold)
19. Өмнөд Африкт нэлээд тархсан улаан ирвэсийг эрдэмтэд радио долгионы аппарат болон ДНК-ийн шинжилгээний тусламжтайгаар судлаж байгаа гэнэ. (Gus Mills)
20. Зуны улиралд мянга мянган загаснууд Бристолийн тохойгоор дайран өнгөрч томоохон гол, нуур руу нүүдэллэдэг байна. Гэхдээ энд алтны уурхай барих төлөвлөгөөтэй байгаа учир загасны үржил хөгжилд муугаар нөлөөлөх болов уу. (Michael Melford)
21. Жаран хөлт. Өнгөний зохилдлогоо нь биеэ хамгаалахад чиглэсэн. (Christian Ziegler)
22. Велавадарын хүрээлэнд байх үедээ гэрэл зурагчин Ясодан Бхатия энэхүү дэлт цөөвөр чонотой таарсан байна. (Yashodhan Bhatia)
23. Африкийн энэ хорт могой нь маш хүчтэй учир түүнд хатгуулсан хүн тэр дороо л амьсгал хураадаг байна. Эрдэмтэд энэ могойны хорыг ашиглаж, зүрх болон бусад өвчнийг анагаах эм гаргаж авах зорилготой байгаа гэнэ. (Mattias Klum)
24. Арслангийн сүрэг. Бороо орсны дараа хадны ойролцоо шинэ ногоо ургахад амьтад цугладаг бөгөөд энэ нь арслангийн сүргийн хоол болдог аж. (Michael Nichols)
25. Колумбийн Элуе арлын ойролцоо байрлуулсан камерт хоёр хандгай өртжээ. Энэ камер гурван долоо хоногийн турш байсан бөгөөд энэ хугацаанд 12 хандгай, хоёр чоно камерт өртсөн байна. (Paul Colangelo)
26. Үнэгнүүд учраа олох гэж байгаа бололтой. (Robert Dreeszen)
27. Хойд Америкийн минж үсээ самнаж, байгалийн тосоор тосолдог бөгөөд энэ нь ус нэвтрүүлдэггүй байна. (Paul Colangelo)
28. Норвегийн Свальбарда арал дээр маш олон шувууд амьдардаг. (Paul Nicklen)
29. Өхөөрдөм бяцхан амьтан гүгэл модны цэцэгнээс идсэн бололтой. Энэ модны цэцэг нь маш шим тэжээлтэй байдаг. (Christian Ziegler)
30. Арслан 12 нас хүрдэг бол эрслэн 19 нас хүртлээ насалж чаддаг. (Michael Nichols)
31. Өндөр өвсний дунд явж буй бар. (Sandesh Kadur)