Өөрөө өөрийгөө барьж өгсөн хулгайч

2013-08-05, 00:36
26,331
Интеретэд смартфон хулгайлсан хулгайчийн амьдралын тухай гэрэл зургийн блог бий болжээ. “Миний утсыг хулгайлсан үл таних хүний амьдрал” ( Life of a stranger who stole my phone) нэртэй блогийн зохиогч нь уг смартфоны эзэн ажээ.
Өөрөө өөрийгөө барьж өгсөн хулгайч

Дубайд амьдардаг Хафид нь Ибица арал дээр амарч байсан германы жуулчдын нэгний смартфоныг хулгайсан байна.

Гэвч хулгайч смартфоноос зургийг автоматаар интернет рүү илгээгчийг нь салгахаа мартжээ. Одоо Хафидийн авч буй бүх зураг Dropbox сервис рүү орж, тэндээс смартфоны хуучин эзэн нь тэдгээрийг татаж аваад өөрийн ёжтой тайлбарыг бичин Хафидийн тухай гэрэл зургийн блогондоо тавьж байгаа ажээ.

“Миний смартфонийг хулгайлагч Dropbox хэргэлээг арилгаагүй, бас аппликаци (зураг) руу автоматаар орохоо унтраагаагүй учир би өөрийн комьютер дээрээ түүний авч буй зураг бүрийг нь харж байгаа юм”- хэмээн утасны эзэн ярьж байв.

www.caak.mn

Тэрээр интернэтэд Хафидийн амьдардаг газрын зурагнуудыг тавьсан бөгөөд хулгайчийн хоёр найз бүсгүй нь амь зуухийн тулд юм оёдог гэдгийг нь хүртэл мэдэж авчээ.

www.caak.mn

Блогчин эр /утасны хуучин эзэн/-ийн зурагнуудын тайлбарууд ихэнхидээ егөөдсөн тал руугаа байдаг ч заримдаа Хафидад хаяглан зохимжгүй зүйл бичдэг байна.

www.caak.mn

Жишээлвэл, Хафидийн наран шарлагийн газар авахуулсан зургийн дор ингэж бичжээ: «Салям алейкум! Хафид бизнесээ өргөтгөж байна, одоо тэр жижигхэн хүмүүсийг хулгайлан, тэднийг тэжээж байгаад авгалдайнд өгдөг, гэхдээ эхлээд тэдний смартфоныг хулгайлдаг.»- гэжээ.

www.caak.mn

Блогчин эр Хафид л хулгайлсан гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Учир нь тэр эхлээд Facebook дээр утасны эзэнд “мэнд дамжуулсан байна” гэж бичсэн байна. Герман залуу тэгэхэд л өөрийнх нь юмыг нь хулгайлж гомдоосон хүнээ таньжээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()