Хайрын төлөөх өөрчлөлт

Яагаад ч юм 10 жилд байхад нүдний шил зүүдэг байсан. Хараа муутай хүүхдүүдийг номын хүн, дөрвөн нүдтэй хэмээн шоолдог. Энэ нь тухайн үед хүүхдийн сэтгэл санаанд ихээр нөлөөлдөг бөгөөд зарим нэг нь сэтгэл санаагаар унадаг бол, зарим нь харин өөрчлөгдөхийн төлөө тэмцдэг. Тэгвэл нэгэн залуу хайртай эмэгтэйнхээ сэтгэлийг татахын тулд өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Хэдийгээр гадаад дүр төрх нь өөрчлөгдсөн ч дотоод ертөнц нь хэвээрээ байжээ. Гэхдээ л түүнийг байгаагаар нь хүлээж авах хүн гарч ирсэн бөгөөд одоо аз жаргалтай байгаа гэнэ.
Хайрын төлөөх өөрчлөлт

Би бол номын хүн. Харин энэ миний түүх.

Номын хүн болох миний амьдралын түүх ирээдүйд хэн нэгэнд итгэл хайрлаж, ирээдүйн амьдралд нь өөрчлөлт хийхэд туслана гэдэгт итгэлтэй байна.

Би 4 настайгаасаа харааны шил зүүж эхэлсэн. Намайг жаахан байхад “дөрвөн нүдтэй” хэмээн шоолдог байсан бөгөөд энэ бүхэн миний сэтгэл санаанд маш ихээр нөлөөлсөн болов уу.

www.caak.mn

100 метрийн гүйлтийн эхлэл цэг.

Намайг дунд сургуульд байхад маш ихээр дээрэлхдэг байсан. Та нар яагаад намайг шоглодог юм бэ гэж асуухад чи шил зүүдэг учир хэмээн хариулж байсан юм.

Ингээд л би өөрийгөө номын хүн болгож өргөмжилсөн бөгөөд үүний ачаар хэд хэдэн сайн найзуудтай болсон.

www.caak.mn

Дуут жагсаал

Би номын хүний хийх ёстой бүхий л алхмыг хийдэг байсан.

www.caak.mn

Үүнээс гадна янз бүрийн жүжгэнд оролцож байсан бөгөөд энэ бүхэндээ их дуртай.

www.caak.mn

Дунд сургууль төгсөх үеийн бэлэг.

Би үргэлж бүрх малгай өмсдөг байсан бөгөөд камертай хэрхэн харьцахаа мэддэггүй байсан.

www.caak.mn

Нийтийн номын санд.

Миний гадаад дүр төрх надад таалагддаг байсан бөгөөд би хэзээ ч өөрчлөгдөхийг хүсэж байгаагүй юм.

23 настай байхдаа би анх удаа болзоонд явсан.

www.caak.mn

Анхны нүдний шилгүй зураг.

Дунд сургуулиа төгссөнийхөө дараа би гэр бүлтэй болохыг хүсэж байгаагаа ойлгосон юм. Энэ үед л би хайртай эмэгтэйтэйгээ гэрлэж чадахгүй гэдгээ маш ихээр ойлгож билээ.

Үүнээс хойш би шил зүүхгүй байхаар шийдсэн бөгөөд шилээ хагалсан юм. Үүний дараа үснийхээ засалтыг өөрчлөх болсон.

www.caak.mn

Үснийхээ хэв маягийг өөрчиллөө.

Би хэзээ ч мода дагадаггүй байсан боловч хайртай бүсгүйнхээ сэтгэлийг татахын тулд өөрчлөгдөж эхэлсэн.

www.caak.mn

Үсээ ургуулав.

www.caak.mn

Туршилт хийсний дараа богино үс надад илүү зохиж байгааг ойлгосон юм.

www.caak.mn

Биеийнхээ галбирыг өөрчлөхөөр боллоо.

www.caak.mn

Их Сургуулиа төгсөхийн өмнө би өөртөө нэлээд итгэлтэй болсон байсан ч ичимхий хэвээрээ байсан юм. Хэдийгээр болзоонд явж эхэлсэн ч охид намайг өрөвдсөндөө л хамт явдаг байсан болов уу. Гэхдээ л охид надтай хоёр дахь удаагаа болздоггүй байсан учир охидын анхаарлыг татаж чадахгүй байна хэмээн бодож өдөрт 3 цагаар хичээллэх болсон.

www.caak.mn

Охид надад татагдаж эхэлсэн ч надаас айдаг байсан. Би үргэлжлүүлэн хичээллэж, өөртөө илүү итгэлтэй байхыг хичээж байлаа.

Би Аляска руу ажлаар явсан.

www.caak.mn

Би үүнийг хийж чадсан юм.

www.caak.mn

29 насандаа анх удаа эмэгтэй хүнийг үнсэж, найз охинтой болсон. Хайртай бүсгүй маань надад өөртөө итгэх итгэлийг өгч, надад хайртай хэн нэгэн байгаа гэдгийг ойлгуулсан. Бид хагас жил орчим болзож байсан ч бидний зам нйилээгүй юм.

www.caak.mn

Ийнхүү ажиллаж байтал шинэ ажлын хамтрагчтай боллоо. Би ичимхий хэвээрээ байсан ч сарын дараа зориг гаргаж, түүнтэй ярьж эхэлсэн юм. Ингээд хэсэг хугацааны дараа бид болзох болсон.

www.caak.mn

Бид жил орчим болзсон бөгөөд би түүнтэй гэрлэхийг хүсэж байгаагаа ойлгосон. Тэр намайг ойлгож, байгаагаар минь хайрлаж байсан цорын ганц хүн юм.

www.caak.mn

Жил хагасын дараа бид гэрлэсэн.

Эцэст нь. Би 31 настай. Би одоо ч номын хүн. Би хэнээс ч айхгүй байна. Одоо би бал сарынхаа аялалаар явж байгаа бөгөөд өмнө нь хайртай хүнтэйгээ гэрлэж чадна гэдэгтээ огт итгэлгүй байсан юм. Гэхдээ л би үүнийг хийж чадсан бөгөөд танд л гэж хэлэхэд зорилгодоо хүрэхийн төлөө бууж өгөхгүй тэмцэх хэрэгтэй гэдгийг сануулъя.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()