Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ бол гэрэл зурагчин Мурад Османн (Murad Osmann)-ы “Follow me” хэмээх гэрэл зургийн сонирхолтой, өвөрмөц төсөл юм. Мурад 1985 онд төрсөн бөгөөд 1990 онд Москва руу нүүж ирснээр гэрэл зурганд сонирхолтой болохоо ойлгожээ.
Тэрээр одоо Лондонд ажиллаж амьдардаг бөгөөд үүнийхээ хажуугаар сүйт бүсгүй Наталья Захаровагийнхаа хамтаар дэлхийг тойрон аялал хийж, гайхалтай гэрэл зургуудыг дардаг байна.
Төслийн санаа хэрхэн үүссэн бэ?
Энэ төслийн санаа санаандгүй байдлаар үүссэн байна. Нэгэн удаа Мурад болон Наталья нар Барселонд аялал хийжээ. Наталья шинэ газрын үзэсгэлэнг мэдрэхийн тулд яаран сүйт залуугийнхаа гараас хөтлөн явах тэр агшинд Мурад түүний гэрэл зургийг даржээ. Ингээд л энэ зураг тэдэнд маш их таалагдаж зочилсон бүхий л газраараа энэ зургийг дарах болсон байна.
Натальягийн хэлж байгаагаар зураг бүр өөрийн гэсэн түүхийг агуулж байгаа гэнэ.
Наталья Германд төрсөн хэдий ч Ижевскийг төрөлх нутгаа хэмээн үздэг бөгөөд цаг, зав боломж л гарвал гэр бүлийнхэн рүүгээ яаран тэмүүлдэг.
“Follow me” гэрэл зургийн төсөл онлайн ертөнцөд нэлээд алдартай болоод байгаа билээ. Мурадын “Instagram” хуудсанд 300 мянга гаруй дагалдагчид бий бөгөөд шинэ зураг бүр нь мянга мянган лайкийн эзэн болдог байна.
Сан-Себастьян
Хаана юм бол...?
Сингапур
IKEA дэлгүүр
Москвагийн Кремль
Берлин
Равелло
Австри
Венец
Венец
Hong Kong Disneyland
Москва
Бали
Барден бургийн цамхаг
Мурад, Наталья хоёр тун удахгүй нэгэн шинэ төсөл хийх зорилготой байгаа гэнэ.
- Шинэ төсөлд зөвхөн бидний төдийгүй бидний аялалын түүх, хэрхэн энэ газарт очсон талаар гээд бүхий л зүйл байх болно. Энэ их сонирхолтой, өвөрмөц болно гэдэгт бид итгэлтэй байна хэмээн Наталья хэлжээ.