Таван настай охин 70 метрийн өндөрт гацжээ

2013-07-27, 01:20
23,119
Энэ жоохон охин зочны өрөөний цонхоор гадагш эцэг эхийгээ ирж байгаа эсэхийг харах гэж байгаад 70 метрийн өндөрт хайсанд толгойгоо гацаажээ.
Таван настай охин 70 метрийн өндөрт гацжээ

Хятадын Хубай мужийн Дае хотод энэ явдал болжээ. Хятадын төв телевизээр харуулсан зурган дээрээс харахад цонхыг гадна талаас хамгаалж байрлуулсан хайсаар охины бие чихэлдээд гарсан ч, түүний толгой нарийхан жижиг зайгаар багтсангүй. Энэ нь 5 настай охиныг 24 давхараас унахаас хамгаалжээ.



Дуудлагыг охины уйлах дууг сонссон хөрш нь өгчээ.  Эцэг эх нь охиныг гэртээ ганцааранг нь түгжиж орхисон бөгөөд охин тэднийг гэр лүүгээ ирж байгаа эсэхийг харахаар шийджээ.



Галынхан болон цагдаагийхан гэрт нь орж, тэр үеэр хөршийн хүн бүсэлхийгээрээ олс ороон зэргэлдээх цонхоор гарч ирээд үхтэлээ айсан охинд тусалж тайвшруулахыг хичээж байлаа. Залуу хайсан дээр гишгэн тэнцвэрээ олж байсан охиныг тэвэрч бага зэрэг өргөн, хөлийг нь амрааж  байжээ. Нарийн төмрөн дээр удаан зогссоноос хүүхдийн хөл их ядарсан байлаа.

Аврах албаны ажилтнууд айж уйлсан охиныг аварч чадсан байна. Охинд аль болохоор ойртохын тулд аврагчид хөршийн цонхоор дамжин хамгаалалтын хана руу очжээ. Аврагчид хайсны төмрийг хайчилж охиныг гарган авсанаар тэр аюулгүй газар хүргэгджээ.







Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()