Шинэхэн төрсөн хан хүүд өгсөн үнэтэй бэлгүүд

Эрэгтэй хүүхдүүд төмөр хүлэгт дуртай гэдгийг бид бүгд л мэднэ. Тэд машинаараа тоглохоороо энэ дэлхийд болж буй бүхий л зүйлийг умартан тоглоно. Тиймээс бяцхан хөвгүүний бэлэгт машин багтах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Ингээд саяхан мэндэлсэн Английн бяцхан ханхүүд ч гэсэн машин бэлэглэсэн бөгөөд эдгээр машинууд нь тоглоомон биш, бодит, жинхэнэ хүлгүүд байсан гэнэ шүү.
Шинэхэн төрсөн хан хүүд өгсөн үнэтэй бэлгүүд

Мэдээж бяцхан ханхүү ихээхэн азтай нэгэн боловч энэ бүхний үнэ цэнийг одоо ойлгох нь юу л бол. Тиймээс ханхүүгийн хүлгүүд Букингемийн ордны автомашины зогсоол дээр байх юм байна.

1. Хүүд “Range Rover Evoque Special Edition” хүлгийг Виктория болон Дэвид Бэкхем нар бэлэглэжээ.



2. “Jaguar F-Type V8 S Roadster” эгч Пиппа нь өгчээ



3. Jay Z болон Бейонсе нар “Bugatti Veyron” бэлэглэсэн байна.



4. Ерөнхийлөгч асан Жорж Буш бяцхан ханхүүд “Dodge Challenger SRT8” хүлгийг өгчээ.



5. Жастин Бибер хүртэл “Fisker Karma” өгсөн байна.



6. Элтон Жонн “Rolls-Royce Phantom Drophead Coupe” бэлэг болгон өгчээ.



7. Хелен Мирен “Rolls-Royce Phantom Drophead Coupe”-ийг бэлэглэсэн байна.



8. “Aston Martin Cygnet” хүлэг нь Aston Martin-ы ерөнхий захирал Ульрих Бецийн бэлэг аж.



9. Aston Martin Vanquish Volante - Өвөөгийн бэлэг.



10. Rolls-Royce Phantom Drophead Coupe - Пол Маккартнигийн бэлэг.



11. Mercedes-Benz SL65 AMG - Английн хөтлөгч, сэтгүүлч Жереми Кларксон бэлэглэжээ.



12. Volkswagen GTI - Ханхүү Уильям өөрөө хүүдээ бэлэглэсэн байна. Анх жолооч болоход надад Volkswagen GTI ихээхэн таалагдсан учир хүүд маань ч гэсэн таалагдах болов уу хэмээн залуу аав хэлсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()