Турах талаар 5 худал ойлголт

Бүсгүйчүүд маань илүүдэл өөхгүй гэдэс, нарийхан бэлхүүстэй болохыг мөрөөдөж, тэрхүү зорилгоо биелүүлэхийн тулд хангалттай хүчин чармайлт, золиосыг гарган, их хэмжээний мөнгийг зарцуулахад бэлэн байдаг. Харамсалтай нь тэдний ихэнхи нь буруу мэдээлэлд толгойгоо эргүүлснээс болж хүч, мөнгөө хий дэмий зардаг билээ. Тэгвэл одоо та бүхний сонорт жин хасч, гуалиг болох талаар 5 худал “бор шувууг” аминчлан хүргэе.
Турах талаар 5 худал ойлголт

1. Хатуу дэглэм барьж, өлсгөлөнгөөр өөрийгөө тамлах хэрэгтэй юу?
Интернет сайт, зарим сэтгүүлүүдэд хатуу хоолны дэглэм барьж, маш их өлсөх нь гуалиг бэлхүүстэй болох цор ганц арга зам мэтээр ойлгуулдаг. Гэвч үнэн хэрэг дээрээ өлсгөлөн нь үр дүнгүй бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байна. Хэрэглэх калорийн хэмжээг огцом багасгах нь маш хурдан бөгөөд маш сайн үр дүнд хүргэнэ гэдэг бол ташаа ойлголт юм. Хэт өлсөх нь бодисын солилцоог удаашруулж, гэмтээдэг учраас турах явц улам ч удаашрихад хүргэдэг байна. Өөрийгөө өлсгөлөнгөөр тарчилгахдаа биш, харин илчлэг багатай, эрүүл хоол хүнсийг бага хэмжээгээр 3-4 цагийн зайтай идэж байх нь чухал. Идэх хоолоо ухамсартайгаар багасгах нь мэдээж турах явцын нэг шийдэл мөн. Гэхдээ өлсөх бол биш шүү.



2. Тураах эм, бэлдмэлүүд
Ямар ч дэглэм барихгүй, дасгал хийхгүй, зүгээр л тогтсон цагтаа тодорхой хэмжээний эм уугаад л хүссэн бие галбираа өөрийн болгоно гэж бодохоор энэ арга олон бүсгүйчүүдийг соронздох нь аргагүй. Гэхдээ “шидэт бэлдмэл” гэж хэзээ ч байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Ихэвчлэн эдгээр сурталчлаад байгаа тураах бэлдмэлүүд таны жинг хасахаасаа илүү хэтэвчийг тань хоосолдог. Калори шатаадаг гэх, ямар ч сөрөг үр дагавартай байж мэдэх гадны биетийг хэрэглэж байснаас дасгал хийсэн нь хамаагүй үр дүнтэй.



3. Ямар ч өөх тос хэрэглэхээ болих, зөвхөн турахад ашигтай хүнс хэрэглэх
Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст зориулсан, ямар ч калоригүй, “Zero” гэсэн бичигтэй хүнсний бүтээгдэхүүнүүд өнөө үед маш олон болжээ. Гэхдээ ийм бүтээгдэхүүнүүд нь түргэн нүүрс үс агуулдаг. Жишээлбэл сахар-рафинад. Орцонд нь мөн турахад тань тус болохоосоо ус болох найрлага олон бий. Үүний оронд байгалийн гаралтай боловсруулагдаагүй, бүхэл бүтээгдэхүүн хэрэглэсэн нь хавьгүй үр дүнтэй, бас эрүүл мэндэд сайн. Жишээлбэл: бүхэл үрийн гурил, шинэ ногоо, жимс.



4. Нүүрс уснаас “зугтах”
Нүүрс ус эрүүл мэндэд хортой гэсэн буруу ойлголт өргөн дэлгэрчээ. Гэхдээ нүүрс усны агууламжтай бүтээгдэхүүнийг хэрэглээнээсээ бүрмөсөн хасах шаардлагагүй. Биед хортой, түргэн нүүрс ус болон овъёос, бүхэл үр, бор будаанд агуулагддаг ашигтай нүүрс усны ялгааг мэдэж авах хэрэгтэй. Удаан нүүрс уснууд бол биед хэрэгтэй амин дэмүүдийн эх үүсвэр юм. Тэдгээр нь эрчим хүчний төвшинг тогтвортой байлгаж, удаан хугацаанд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг.



5. Даралтны бүс, массаж хийдэг бүс болон хэрэгсэл, электрон цочроогчид
Эдгээр “шидтэй” бүтээгдэхүүнүүд үнэхээр таны биеийн өөхөн давхаргыг хайлуулж, шатааж, бяцлаад, биенээс тань хөөчихнө гэж та итгэдэг юм биш биз? Сурталчилгаанд нь тоглосон гуалиг бүсгүй, булчинлаг залуу хоёр буйдан дээрээ суугаад, чипс амруугаа чихэнгээ энэ бүсийг зүүснийхээ ачаар л ийм болчихсон гэж бодоогүй биз дээ? Мэдээж итгэхийг хүссэн ч эгэлзээ байсаар л байгаа биз? Тураах бэлдмэл, бүсний сурталчилгаанд тоглодог гуалиг сайхан хүмүүс бол спорт зааланд хөлсөө дуслуулж, ухаалгаар хоолоо зохицуулж, өдөр бүр эрүүл хэв маягаар амьдардаг жүжигчид, тамирчид, загвар өмсөгчид байдаг.



Хэт өлсгөдөг хоолны дэглэм, тураах бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, массаж хийдэг багаж зэргээ яг одоо бүгдийг нь хаяад, спорт заалруу очиж, биедээ ачаалал ав. Эсвэл гэртээ хийж болдог cardio болон бусад нэмэлт багаж шаарддаггүй, үр дүн сайтай дасгалуудыг интернетээр ухаалгаар сонгоод, өдөр бүр юмуу өнжөөд нэг хийж дад. Мөн Майя Плисецкийн хэлсэнчлэн – “таарсан бүхнээ амруугаа чихэхээ больцгоо”.



Хоол идэх бүртээ дээд зэргийн таашаал авч байгаа юм шиг удаанаар, тайвнаар, бүх анхаарлаа зөвхөн идэж буй хоолондоо төвлөрүүлж идэхээр амархан цадаж, бага идэж, хурдан турдагийг та мэдэх үү?

Мөрөөдөл болсон ийм бие галбирыг зөвхөн таны зоригтой шийдвэр, зорилготой байдал, өдөр тутмын хичээл чармайлт л бий болгоно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()