Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Роберт Дауни
Энэ жагсаалтын нэгдүгээр бага Роберт Дауни жагссан бөгөөд сүүлийн үед Роберт нэлээд эрэлт хэрэгцээтэй жиүжигчин болоод байгаа аж. 2012 оны 6 сараас - 2013 оны 6 сар хүртэл тэрээр 75 сая долларын орлоготой ажилласан байна.

2. Ченнинг Татум
Стивена Содербергийн бүтээсэн “Супер Майк” хэмээх киноны ачаар Ченнинг “Forbes”- ийн жагсаалтны дээгүүрт оржээ. Түүний жилийн орлого 60 сая доллар хүрсэн аж.

3. Хью Жекман
“Les Misеrables” кинонд тоглосон нь Австралийн жүжигчний хувьд нэлээд орлого, амжилтыг авчирсан байна. Үүнээс гадна тэрээр “Twitter”-ийн идэвхитэй хэрэглэгч бөгөөд “Laughing Man“ хэмээх кофе, цайны үйлдвэртэй. Энэ үйлдвэрийн орлогоо сайн дурын тусламжийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Түүний энэ жилийн орлого нь 55 сая доллар болсон байна.

4. Марк Уолберг
“Тед” кинонд гол дүрийг бүтээснээр түүний энэ жилийн орлого 52 сая доллар болсон байна. Энэ кинонд тоглосноор тэрээр өнгөрсөн оноос 27 сая доллараар илүү цалин авжээ. Харин одоо Уолберг “Трансформер” киноны ээлжит цувралд дүр бүтээж байгаа бөгөөд энэ кино 2014 онд дэлгэцэнд гарах юм байна.

5. Дуэйн Жонсон
Тэрээр өнгөрсөн онд Холливудын кинонд тоглосон бөгөөд түүний тоглосон кино 10 долоо хоногийн турш хамгийн их үзэгчтэй киногоор шалгарсан байна. Дуэйн жилийн дотор 46 сая долларын орлого олсноор энэ жагсаалтанд багтсан аж.

6. Леонардо Ди Каприо
Лео ноднин 2-т жагсаж байсан бол энэ удаад 7-д оржээ. Харин түүний гол дүрд нь тоглосон Австралийн найруулагч Баз Лурманы бүтээл “Агуу Гетсби” кино өмнө нь олж байгаагүй орлого буюу 250 сая долларын орлогыг олжээ.

7. Адам Сэндлер
Тэр энэ удаа шилдэг жүжигчин бус, дуу оруулагчаар энэ жагсаалтанд багтсан бөгөөд Адам энэ жил дуу оруулалтаар 37 сая долларын орлогыг олсон байна.

8. Том Круз
Том Круз жилийн дотор нэгдүгээр байрнаас 8-р байр хүртэл буужээ. Тэрээр орлогынхоо ихэнхи хувийг АНУ-д бус харин харийн орнуудад олж байгаа хэмээн “Forbes” мэдээлсэн байна.

9. Дензел Вашингтон
“Оскар”-ын шагналыг хоёр удаа хүртэж байсан тэрээр 9-р байранд оржээ. Дензел энэ жил 33 сая долларын орлого олжээ.

10. Лиам Нисон
Хэдийгээр Лиам нөлөөлөл бүхий 100 одын тоонд багтаагүй ч 32 сая доллараар 10-т багтсан байна.
