Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ бол олон ёслолыг үйлддэг, гудамжны жагсаал хэлбэрээр болдог сонирхолтой содон өнгө төрхтэй шашны баяр ажээ. Уг баяр нь хятадын сарны хуанлигаар 9 сарын эхний арав хоногт 9 өдрийн турш болж өнгөрдөг байна. "Хятадын баяр тэгсэн мөртлөө Тайландын Пхукетэд яагаад болж байдаг билээ?" -гэж бодож болох юм. Учир нь энэ орны хүн амын 35 гаруй хувь нь хятад гаралтай.
9 бурханд зориулж энэ баярыг хийдэг байна.
Ингээд европын нэгэн сэтгүүлчийн аялалын тэмдэглэлийг орчуулан хүргэе.
Одоо уг арга хэмжээний өнгөлөг, ер бусын байдлыг сайн ойлгуулж чадахгүй болов уу, тиймээс эхлээд зургаа үзүүлээд, яах гэж хүмүүс үүнийг хийдэг болохыг тайлбарлан бичье.
Баярын үеэр (ялангуяа гудамжаар явах үед) хорон санаатай сүнснүүдийг хөөхийн тулд аймшигтай дуу чимээ гаргадаг. Ялангуяа 9 бурханыг дамнуурга дээр авч явах үед илүү их салют асааж буудуулдаг учир дамнуурга барьж яваа хүмүүс дээр шатаж буй салют унаж, шууд л тэдний дээр тэсэрдэг байна. Эргэн тойронд бүх юм дуу чимээ, утаа униар, салютны хэлтэрхийгээр дүүрдэг байна.
“Цагаан хоолны баяр” хийх уламжлал 1825 онд бий болжээ. Хятадын хэсэг хэсүүл жүжигчид эндэхийн уурхайчдад тоглолт хийхээр Пхукетэд иржээ. Гэвч Пхукетэд уур амьсгал тийм ч диваажин шиг байсангүй, удалгүй тэд хумхаагаар өвчилжээ. Жүжигчид цагаан хоол идэж, залбирч байснаар эдгэрсэн байна. Мэдээж энэ нь нутгийн оршин суугчдыг гайхшруулж, улмаар жил бүр энэ баярыг хийдэг заншил тогтсон түүхтэй. Баярын үеэр зөвхөн цагаан хоол хэрэглэхээс гадна бусад биеэр үйлдэх цэнгэлийг хатуу хязгаарладаг ажээ.
Ma Song (үгчлэн орчуулвал “эмээлтэй морь”) бол баярын үеэр өөрийн биеэндээ бурхдын сүнсийг урин залдаг сайн дурын хүмүүс юм. Тэд нэг ёсондоо бурхдад биеэ түр хугацаанд хэрэглүүлэхээр өгч байгаа гэсэн үг. Ийм байдалд байхдаа тэд маш хүчтэй болж, өвчнийг мэдэрдэггүй бөгөөд өөрийгөө ташуурдаж, хацар, хэлээ цоолж, улайсгасан нүүрсэн дээгүүр явдаг байна.
Энэ бүх тамлал нь хорон санаат сүнснүүдийн анхаарлыг Ma Song руу шилжүүлж, аз жаргал, амжилтыг эргэн тойрны бүх хүмүүст хандуулахад чиглэгддэг байна. Нэг ёсондоо хүмүүсийн болон бурханы өмнөөс зовж байгаа ажээ. Ma Song-уудыг сүмд ховсдон, нэлээд хэдэн заншил үйлддэг. Тиймээс баярын дараа тэд юу ч санах ёсгүй гэнэ. Үзэгчид болон оролцогчид Ma Song-д маш хүндэтгэлтэй ханддаг. Ma Song нь хоёр янз байдаг. Эхнийх нь үхэл ойртож байгааг мэдэрч, амьдралыг уртсган, үхлийг таслан зогсоохыг хүсдэг. Хоёр дахь Ma Song ёс суртахуун өндөр учир бурханаар сонгогддог байна.

Гудамжны жагсаалыг үзэхийн тулд маш эрт босч, өглөөний 7 цаг гэхэд Пхукет (Phuket) дүүрэгт очсон байх хэрэгтэй. Би урьд нь иймэрхүү баярт зориулагдсан нэвтрүүлгүүд үзэж л байсан, гэвч энэ баярт очоод төрсөн сэтгэгдэлээ юугаар ч зүйрлэшгүй.