Энэ одоо юу вэ?

2013-07-17, 21:51
28,399
Хэрвээ та Чили болон Перугын далайн эрэг дээр очвол маш олон сонирхолтой зүйл харах бөгөөд тэдгээрийн нэг нь "Pyura Chilensis"-ийн амьд чулуу юм. Гэхдээ та энэ чулууг анхандаа төдийлөн анзаарахгүй л болов уу. Учир нь та энэхүү чулууг энгийн чулуунаас ялгаж үл чадна. Үнэн хэрэгтээ энэ нь энэ дэлхийд ховорхон тохиолдох үл мэдэгдэх ургамал бөгөөд зүссэнээр түүний онцлогийг олж харах болно.
Энэ одоо юу вэ?

www.caak.mn

Энэхүү хачирхалтай далайн ургамал нь "амьд хад" гэсэн нэрээрээ алдартай аж. Эрдэмтэд энэ ургамлыг судалж үзэхэд цусанд нь энгийн далайн ургамлаас 10 сая дахин их ванади агуулагддаг болохыг тодорхойлжээ. Ванади гэдэг нь далайн ургамалд ховорхон тохиолдох чухал элемэнт юм.

www.caak.mn

"Pyura Chilensis" гэдэг нь эмэгтэй бэлэг эрхтэнтэй, эрэгтэй биет бөгөөд өндгөн эс болон сперматозоид аль альнийг нь ялгаруулдаг байна. Ургамал нь хатуу хамгаалагч бүрхүүлтэй бөгөөд энэ нь далайн амьтдаас хамгаалдаг аж. Харин хатуу бүрхүүлийн дотор нь улаан өнгөтэй, зөөлөн эд бий.

www.caak.mn

Хамгийн хачирхалтай нь "Pyura Chilensis"-ийн доторх зөөлөн эдийг амттан хэмээн үздэг бөгөөд хоол хийхэд ашигладаг аж.

Нутгийн иргэдийн хэлж байгаагаар "Pyura Chilensis"-ийн зөөлөн эд нь гашуун, бага зэрэг иодны амттай байдаг гэнэ.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()