Хэрхэн том онгоцны нисгэгч болдог вэ?

Орчин үеийн нисэх онгоц бол "нисдэг компьютер" л гэсэн үг юм. Нисгэгч болохын тулд үндсэн болон ослын үед авах арга хэмжээнд маш их суралцах хэрэгтэй. Мөн түүнчлэн нислэгийн бүх ажиллагаа, үе шатуудыг жирийн үед болон янз бүрийн саатал гарахад ч хийж чаддаг байх нь хамгийн чухал билээ. Сайн нисгэгч болохын тулд олон цагийн шаргуу хөдөлмөр, дасгал сургуульлалт хийдэг нь мэдээж. Ингээд фото-блогер залуугийн Нисгэгч бэлтгэх газраар зочилсон сонирхолтой тэмдэглэлийг орчуулан хүргэе.

Хэрхэн том онгоцны нисгэгч болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сургалтын төвд экипажын бэлтгэл хэрхэн явагддагийг харцгаая.

Таны харж байгаа энэ кабин бол онгоцыг яг тэр чигээр хуулбарлан хийсэн сургалтын тренажёр буюу Загвар юм.

www.caak.mn
 
Энэхүү төв нь 2004 онд нээгдсэн бөгөөд экипажын гишүүдийн болон газар дээрх инженер, техникийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх, дахин бэлтгэх, янз бүрийн анхан шатны бэлтгэлийг явуулах орчин үеийн сургалтын бааз юм.

www.caak.mn
 
Уг төвд нисгэгчээс гадна, онгоцны үйлчлэгч нарыг сургах сайн чанартай сургууль байдаг байна. Үйлчлэгчийг бэлтгэх сургалтын хугацаа нь 2 сар ажээ. Зөвхөн энэ төвөөр жилд нисгэгч, үйлчлэгч, газар дээр ажилладаг мэргэжилтэнгүүд гээд ойролцоогоор 30,000 хүн суралцдаг гэнэ.

www.caak.mn

Хаалга онгойлгох, шатнаас гулгах, ослын буулт хийсэн тохиолдолд зорчигчдод туслах болон тэднийг аврах зэрэгт сургадаг сургалтын танхим.

www.caak.mn

Энд онгоцтой холбоотой янз бүрийн тоног төхөөрөмж, хэрэгслэлүүдийг байрлуулсан байна. Жишээлвэл, «Ан-148» онгоцны загварыг харуулжээ.

www.caak.mn

Харин энэ бол А310 ослын үед аврах загвар.
 
Онгоцны шатаар шидэх технологит зорчигчдыг сургаагүй олон нарийн зүйл байдаг ажээ. Миний бодлоор амьдрал дээр ядаж нэг удаа ч болов зорчигчдыг тийм шатаар гулгуулах хэрэгтэй. Бодит нөхцөлд тус болно шүү дээ.

www.caak.mn

Харин одоо А320 ослын загварыг харцгаая.

Эдгээр нь онгоцонд үүссэн янз бүрийн эвдрэл гэмтэл, хэцүү нөхцөлд ажиллах, гал түймэрийн бүх боломжыг харуулсан загварууд.

www.caak.mn

Ачааны тавиурт гарсан галыг унтрааж байгаа нь.

www.caak.mn
 
Энэ цогцолборт онгоц усанд унасан үед богино хугацаанд бүгдийг аварч, зорчигчдыг усан дээр гаргах, сургуулилт хийдэг усан сан болон завины загвар байдаг байна. Онгоцны үйлчлэгчид бүгд сэлж чаддаг байх ёстой бөгөөд тэд ухаан алдсан зорчигчдыг уснаас өргөж, салан дээр гаргах техникийг сурдаг байна.

www.caak.mn
 
Харин одоо хамгийн сонирхолтой хэсэг болох нисгэгчийн сургалтыг харцгаая.

Энэ бол СВТ буюу Computer Based Training. Үнэндээ бол энд хүмүүс (экипаж) кабинтай л танилцана. Програм хангамжийн үндсэн дээр онгоцны бүх системийн ажиллах ажиллагааны тухай мэдэж авна. Хэрвээ бүдүүлгээр ярих юм бол онолыг мэдэж авна. Лацдсан багажны самбараас кноп, тумблер, зүүний байрлалыг тогтоодог. ”Хяналтын картаар” янз бүрийн нөхцөлд үйлдлүүдийг тогтоодог.

www.caak.mn

MFTD А320-200 загвар дээр сургалт үргэлжилдэг байна.

www.caak.mn
 
MFTD А320-200 загвар дээр сургалт үргэлжилнэ. Энэхүү загвар нь А320 кабинтай танилцах сургуулилт хийхэд зориулагдсан ажээ. Түүнчлэн онгоцонд эвдрэл гарсан үед хэрхэн ажиллах дасгалыг ч хийж болно.

www.caak.mn
 
Эцэст нь чөлөөт уналтын 6 шаттай сургалт нь хамгийн сонирхолтой. Үнэтэй загварууд нь агаар дахь бараг бүх нөхцөлийг дууриах боломжийг олгодог. Яг л онгоцонд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг гэсэн үг. Зурган дээр 2009 оны 4 сард ашиглалтанд орсон А320-200 онгоцны цогц загвар харагдаж байна.

www.caak.mn

Харин энэ бол «Ан-148» эх орны үйлдвэрийн загвар билээ.

www.caak.mn

Эдгээрээс хамгийн сонирхолтой нь өнгөрсөн оны 8 сард үйлдвэрлэсэн А320 шинэлэг сургалтын загвар ажээ.

www.caak.mn
 
Загвар дотор орж суухыг надад зөвшөөрсөн юм. Дотор нь ороод суутал, бууж буй мэт сэтгэгдэл төрж, өргөн зурвас алгуур над руу ойртоход үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн. Тэр зурвас дээр онож буух нь маш хэцүү болохыг ойлгосон.

www.caak.mn

www.caak.mn

Инсбрук нисэх буудал дээгүүр тойрч нислээ. Бүх зүйл хэвийн өнгөрч, онгоц газардлаа. Яг л бодит юм шиг.

www.caak.mn
 
Би газардаж Чадлаа! Гэвч удирдлагыг агаарын хөлгийн дарга гүйцэтгэсэн гэдгийг тодруулж хэлмээр байна. Би ч зөвхөн жойстикоор жолоодсон билээ.

www.caak.mn

1988 онд үйлдвэрлэсэн А320 бол удирдлагын цахилгаан зайны системийг хэрэглэсэн анхны зорчигч тээврийн онгоц болсон юм.

www.caak.mn

80-аад оны сүүлээр тийм онгоц нь иргэний агаарын тээвэрт болон кабины философит тэсрэлт болсон юм.

www.caak.mn
 
Зааварлагчийн ажлын байр. Эндээс цаг агаар, хүрээлэн байгаа орчины бүх мэдээлэл төдийгүй эвдрэлийг ч мэдэж болно. Багийнхан байж болшгүй бүх эвдрэл, үр дагаваруудыг арилгахын тулд гар ортол нь дасгал сургуулилт хийдэг байна. Ажиллагааны зарим хэсгийг цаг бага үед (огцом уналт) санаанд орсоноор л гүйцэтгэдэг байна. Энэ хүн л онгоцонд янз бүрийн эвдрэл, гэмтэл зохиомолоор үүсгэж, нисгэгч, инженерүүдийг шалгадаг.

www.caak.mn
 
Онгоцонд хамгаалалтын бүх л зүйлийг байрлуулсан ажээ. Тэр тусмаа уналт, хурд хэтрэх, хүчтэй хэлтийх зэрэг олон болохгүй бүх үйлдлүүдээс хамгаалдаг байна. Гар жолоодлогын гадаргуутай удирдлага зөвхөн цахилгаанаар холбоотой бөгөөд компьютер нисгэгчийн үйлдэлд анализ хийн алдааг засч байдаг ажээ. Жишээлвэл, хэрвээ гарыг өөр лүүгээ болговол, онгоц хамраа тодорхой хугацаа болтол өлийлгөдөг байна. Заасан хэмжээнээс хэтэртэл татвал хурд алдахаас хамгаалах төхөөрөмж ажиллаж эхлэнэ. Мэдээж, тэнд систем нилээд нарийн ажилладаг, би зөвхөн тоймлон дүрсэлж байна.

www.caak.mn
 
Оросын онгоц үйлдвэрлэлд шинэ систем хэцүү байсан, гэвч асуудлыг шийдсэнээр А320 дэлхийн хамгийн алдартай аюулгүй онгоцнуудын нэг болсон байна. Одоо 4400 гаруй онгоц ашиглагдаж байгаа бөгөөд 2400 орчим онгоц захиалагчаа тэсч ядан хүлээж байгаа ажээ.

www.caak.mn
 
Миний хажууд эхлээд Москвагийн диспетчер байсан одоо S7 авиакомпаний А320 онгоцны 2-р нисгэгч Юра суув. Эхлээд тэрээр бүх боломжит хамгаалалтыг, хэрхэн үйлчилдэг, онгоц яаж хариу үйлдэл хийдэг зэргийг үзүүлэв. Мөн сургалтын загвар маань зогсолт хийдэг байна. Хэрвээ кнопон дээр дарвал хөдөлдөг тавцан хазайдаг, харин дэлгэцэн дээрх газрын зураг хэвээр үлддэг. Зааварлагч нисэх төхөөрөмжийн булангийн хөдөлгөөн заах кнопыг хүчтэй дархад кабин тэгширэв. Харин зураг гудайсан байдалтай хэвээр байлаа. Надад онгоц унах гэж байгаа мэт санагдсан. Энэ байдлаас болж би бага зэрэг айдаст автав.

www.caak.mn

Үүний дараа зааварлагч бүх хамгаалалтыг салгаж, системд эвдрэл гарсан мэт болгов.

www.caak.mn

Харин миний хажууд суусан 2-р нисгэгч Юра энэ тохиолдолд онгоцон дээр юу хийж болохыг харуулав. Загвар дээр ч гэсэн ийм байдалд бие зарс хийж, хамаг үс босч байдаг шүү. Эцсийн мөчид онгоцоо хэвийн байдалд орууллаа.

www.caak.mn

Аймшигтай эргэлт байлаа. Жирийн үед электрон систем ийм юм хийлгэхгүй байх байсан гэдгийг би дахин хэлмээр байна.

www.caak.mn

  Тэр онгоцоо буулгахаар шийдлээ.

www.caak.mn

Сайхан сэтгэлт зааварлагч маань биднийг шалгаж, дахин нэг хөдөлгүүрийг ажиллагаагүй болголоо. Юра энэ шалгуурыг давж, онгоцоо ажрахгүй буулгав.

www.caak.mn
 
Сургалтын загвар дээр шөнө явж байгаа мэт болгох горимтой бөгөөд хамгийн санаанд оромгүй цаг агаарын нөхцөлд ч нисч болдог. Ер нь бүх л боломжийн эрсдэлийг дууриаж, сургагч нарыг бүх талаар бэлдэхэд маш сайн дадлагын бааз болдог.

www.caak.mn

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()