Алдарт “Crazy Horse” шоуны тухай

2013-07-12, 01:56
20,439
“Crazy Horse” гэдэг нь 1951 онд үүссэн Парисын алдарт кабаре буюу эстрадын шоуны төв юм. Энэ шоу алдарт хүрэх болсон гол шатгаан нь бүжигчдийг сонгох сонголтонд байсан бөгөөд энэ шоунд оролцогч бүсгүйчүүд өндөр, туранхай, галбир сайтай байх ёстой байжээ. Үүнээс гадна бүжигчин эмэгтэйчүүд гадаад төрхөөрөө хоорондоо төстэй байх хэрэгтэй байсан байна. Кабарегийн үүсгэн байгуулагч нь Ален Бернарден (Alain Bernardin) юм. Тэрээр анхнаасаа л нэг чиглэлийн хөтөлбөртэй шоу явуулахаас татгалзаж, урлагийн төрөл бүрийн чиглэлийн хүмүүсийг шоундаа оролцуулдаг байсан байна. Ийнхүү өвөрмөц байдал нь “Crazy Horse”-ын нэрд хүчтэй нөлөөлж, дэлхий даяар алдартай болоход нь тусалсан аж.
Алдарт “Crazy Horse” шоуны тухай

Алан хэлэхдээ: “Ид шид гэдэг бол мөрөөдөл. Харин тайзан дээр буй бүсгүйчүүд маань үнэхээр үзэсгэлэнтэй, дүрдээ мэргэжлийн түвшинд хувирч чаддаг бөгөөд энэ нь шидийн нэгээхэн хэсэг болж байгаа юм. Би өөрийн хүсэл мөрөөдлөө тайзан дээр биелүүлж чадсан” -гэжээ.



1992 онд Ален Бернарден (Alain Bernardin)-ыг амиа хорлосны дараа түүний гурван хүү эцгийнхээ үйлийг өвлөн залгамжилсан байна. Тэд тодорхой нэг үзүүлбэрүүд дээр алдарт одуудыг урьж оролцуулах болжээ. Жишээлбэл: “Crazy Horse “ шоунд Дита фон Тиз, Кармен Электра, Памелла Андерсон гэх мэт одууд оролцож байсан банйа. 2011 оны “Crazy Horse“ шоунд 15 орны 45 бүжигчид ирж оролцсон бөгөөд бүсгүйчүүд 21-33 насны хооронд байжээ.



































Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()