Компьютерын хөгжлийн үйл явц

Орчин үеийн амьдралыг компьютергүй төсөөлөхийн аргагүй болсон бөгөөд бидний бүхий л үйл ажиллагаа техник, технологи, цахим ертөнцийн тусламжтайгар явагдах болсон. Тэгвэл ийнхүү боловсронгуй болоход нэлээд цаг хугацааг туулсан бөгөөд өөрчлөлт шинэчлэлт хэрхэн явагдсан талаар сонирхоцгооё.
Компьютерын хөгжлийн үйл явц

www.caak.mn

www.caak.mn

1801 он: Жозеф Мари Жаккардын зохион бүтээсэн төхөөрөмж бөгөөд энэ нь даавуун дээрх хээг өөрчлөхөд тусалдаг байжээ. Компьютер үүсэх анхны алхмыг энэ машин тавьсан байна.

www.caak.mn

Чарльз Бэббиж (1791–1871) 1791 онд Лондон хотод төрсөн байна. Тэрээр механик үйл ажиллагааны математик тооцоог гаргасан, мөн 2 тусгай машиныг гаргасан хэмээн үздэг учир түүнийг компьютер үүсэх нөхцлийг тавьсан хэмээн үзэж болно.

www.caak.mn

1824 он: Чарльз Бэббижийн 1824 онд цахилгаан машин бүтээх эрхийг олж авснаараа ийнхүү хамгийн анхны автомат тооны машиныг бүтээжээ. Зурган дээр буй хэсгийг 1832 онд Бэббиж, Жозеф Климент нар угсарсан байна. Энэ нь автомат тооны машины ердөө л 1\7 хэсэг гэнэ.

www.caak.mn

1837 он: Чарльз Бэббижийн шинжилгээний машин. 1837 онд бүтээсэн энэ машин нь математикийн бүхий л төрлийн томъёог задалж, дүн шинжилгээ хийдэг байжээ.

www.caak.mn

1944 он: “Коллос” машин нь хамгийн анхны нууц код тайлагч байсан байна. Дэлхийн 2-р дайны үед хэрэглэж байсан нууцлалыг олох машин.

www.caak.mn

“Энигма” Дэлхийн 2-р дайны үед хэрэглэж байсан нууцлалыг бас нэгэн машин.

www.caak.mn

1946 он: “ENIAC”-ийг дэлхийн 2-р дайны үед бүтээж эхэлсэн боловч 1946 онд л бүрэн дуусгавар болгожээ. “Коллос”-ыг нууцаар ашигладаг байсан бол “ENIAC” нь илүү нээлттэй бараг л хүн бүр үүний талаар мэддэг байсан байна.

www.caak.mn

“ENIAC”-ийг бүтээгчид Жон Мочли болон Ж.Преспер Эккер.

www.caak.mn

1951 он: “UNIVAC” хэмээх универсал автомат компьютер үүссэнээр томоохон удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн хувьд компьютерийн хэрэглээ нэмэгджээ. UNIVAC компьютертай ажиллаж буй хүмүүс.

www.caak.mn

1952 он: UNIVAC 1952 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг танилцуулснаар олны анхаарлыг ихээхэн татах болжээ.

www.caak.mn

1957 онд Библийг бичихийн тулд Жон В. Элисон UNIVAC-ийг ашиглаж байсан байна.

www.caak.mn

1947 он: транзистор. Хэдийгээр компьютер бүтээхэд тийм ч чухал үүрэг гүйцэтгэж байгаагүй ч бусад тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнийг орчин үеийн ноутбукт ашигладаг байжээ.

www.caak.mn

Транзисторыг зохион бүтээгчид.
Жон Бардин, Уильям Шокли болон Уолтер Браттен 1954 он. Энэ ажлаараа тэд Нобелийн шагнал хүртжээ.

www.caak.mn

1958 он: Интегралын микросхем. Компьютерт зайлшгүй байх шаардлагатай төхөөрөмж бөгөөд компьютерын хэмжээг илүү жижиг, илүү өргөн хүрээнд ашиглах боломжийг өгсөн байна.

www.caak.mn

Интеграл схемийн зохион бүтээгч Жек Килби. Энэ бүтээлээрээ тэрээр Нобелийн шагнал хүртсэн аж.

www.caak.mn

1957 оны 10 сарын 4. Хиймэл дагуул. Энэ нь шинжлэх ухааны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлжээ.

www.caak.mn

1963 он: Хулгана буюу mouse. Стэнфордын нөхдүүд болон Дуглас Энгельбарт нар бүтээсэн байна. Хулгана гэх болсон учир нь цахилгааны утас нь хулганы сүүл мэт харагдаж байжээ.

www.caak.mn

Хулганы бас нэгэн хэв маяг.

www.caak.mn

1966 оны 8 сар: “Аполлон” хөлгөнд зориулсан компьютер. “MIT Instrumentation Laboratory”-ийн зохион бүтээсэн анхны интегралл системийн компьютер бөгөөд чиглэл заах, төөрөлдүүлэхгүй байх үүрэгтэй байсан байна.

www.caak.mn

1968 оны 4 сарын 2. “Сансрын Одиссей” киноны хэсэг. Энэ кино нь хүн төрөлхтөнд компьютер гэгч зүйл чухал гэдгийг ойлгуулсан юм.

www.caak.mn

1969 он: “ARPANET” (Advanced Research Projects Agency Network). Үүнийг Америкийн Батлан хамгаалах яамныхан хэрэглэж эхэлсэн бөгөөд UCLA болон Стэнфордын Их Сургуулийг холбож өгсөн байна.

www.caak.mn

“ARPANET” Америк даяар. 1972 он.

www.caak.mn

ARPANET-ийг зохион бүтээснийхээ төлөө Леонард Клейнрок 2008 онд Үндэсний баатар болсон байна.

www.caak.mn

1972 оны 6 сарын 28: “Atari” нь видео тоглоомын эх үүсвэрийг тавьсан чухал төхөөрөмж юм. Энэ нь компьютерийг ажилд төдийгүй, чөлөөт цагаараа ядаргаа гаргах зорилготой ашиглаж болно гэдгийг харуулсан юм.

www.caak.mn

1976 оны 4 сар: “Apple I” энэ компьютерыг 666,66$ -оор зарсан бөгөөд энэ нь Apple-ийн эх үүсвэрийг тавьж өгчээ.

www.caak.mn

Apple-ийн төлөөлөгчид. 1977 он, Стив Возняк болон Стив Жобс.

www.caak.mn

1980 он: “Ctrl-Alt-Delete”-ийн зохиогчид. Хэрвээ Ctrl-Alt-Delete байгаагүйсэн бол та компьютераа илүү хэцүү замаар унтраах байсан болов уу.

www.caak.mn

1981 он: Donkey Kong, марио болон бусад тоглоом үүсэхэд нөлөө үзүүлсэн.

www.caak.mn

1981 оны 8 сарын 12. IBM PC. Анх зөвхөн улсын байгууллагуудад ашигладаг байсан бол хожим нь бизнес эрхлэгчид ашиглах болжээ.

www.caak.mn

1984 оны 1 сарын 22. IBM-ийн эсрэг Apple-ийнхан цохилт үзүүлж, шинэлэг сурталчилгаа хийсэн байна.

www.caak.mn

1984 оны 1 сарын 24. Макинтош, “1984” сурталчилгаа дэлгэцээр гарсны хоёр хоногийн дараа IBM-ийн эсрэг компьютерийг гаргасан байна.

www.caak.mn

1984 оны 6 сарын 6. Оросын зохион бүтээгч Алексей Пажитнов тетрисийг зохиожээ. “Nintendo Game Boy” системийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

www.caak.mn

1985 оны 11 сарын 2. “Microsoft Windows”, Шинэ компьютер биш харин шинэ үйллдлийн системийг бий болгох тал дээр Билл Гейтс болон Пол Алле нар ажиллаж эхэлжээ.

www.caak.mn

Билл Гейтс. Ирээдүйд хамгийн баян хүний тоонд орно гэдгээ төсөөлж байсан болов уу.

www.caak.mn

1991 он: “Blizzard Entertainment”. Хүмүүс тоглоом тоглохыг хүсэж байгаа ч ганцаараа байхыг хүсэхгүй байгааг анзаарч, онлайн тоглом бүтээсэн. Дэлхий нийтээрээ World Of Warcraft тоглож байна.

www.caak.mn

1994 оны 12 сарын 3. “PlayStation”, Sony-ийнхон гэрт тоглох боломжтой, видео тоглоомыг гаргажээ. 1998 он, Токиогийн Акихабара элетрон барааны дэлгүүр.

www.caak.mn

Зөвхөн Японд төдийгүй дэлхий даяар тархжээ.

www.caak.mn

1997 оны 5 сарын 11. “Триумф Deep Blue”, “Deep Blue”- Шилдэг шатарчингийн тоонд ордог.

www.caak.mn

1999 он: Napster-г 18 настай Шон Фаннинг бүтээсэн бөгөөд дуу хөгжим, зураг гэх мэт файлуудыг солилцоход хялбар болсон байна.

www.caak.mn

2000 оны 2 сарын 4. “The Sims” буюу онлайн ертөнцөд бодит мэт амьдралаар амьдрах боломжийг өгсөн гайхалтай тоглоом юм. Тоглоомыг бүтээгч Уилл Райт.

www.caak.mn

2001 оны 1 сарын 15. “Wikipedia” төслийг хэрэгжүүлэх үйл явц. Википедиагийн мэдээллийг хүн бүхэн өөрчилж, мэддэг мэдээллээ оруулж болох бөгөөд үүсгэн байгуулагч нь Жимми Уэйлс юм.

www.caak.mn

2001 оны 10 сарын 23. Apple-ийн шинэхэн бүтээл “Ipod”. Хэлбэр хэв маягаараа ч бусдаас онцлог.

www.caak.mn

2004 оны 11 сарын 9. “Firefox” үүссэн байна. Шинэ бүхэн амжилтыг авчирдаггүй билээ. Ялангуяа хэрвээ тухайн зүйл нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бол хамтран ажиллахад хүндрэл учирна. Харин Mozila Firefox нь үнэгүй, тархмал байсан учир амжилтанд хүрсэн болов уу.

www.caak.mn

Програм хангамжийн хамгаалагч, Тим О’Рейли 2004 онд “Open Source Paradigm Shift” хэмээх үйл ажиллагааг хийсэн байна.

www.caak.mn

2008 оны 4 сарын 28. Grand Theft Auto IV. Тоглоом шинэчлэгдэх бүртээ л улам их хэрэглэгчийн анхаарлыг татаж байжээ.

www.caak.mn

2010 оны 4 сарын 3. “Apple”-ийн сүүлийн загвар болох “iPad”. Ингээд бусад компьютерийн үйлдвэрүүд болох Toshiba, Motorola, Lenovo зэрэг нь бүгд өөрийн гэсэн планшетийг үйлдэрлэж эхэлжээ. Apple-ийнхан дэлхийд компьютер гэсэн ойлголтыг бүрэн утгаар нь өөрчилжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()