600 жилийн настай гүүртэй гэрлэсэн нь

2013-07-09, 20:43
12,352
Австралийн гэрэл зурагчин Жоди Роуз (Jodi Rose) өөрийн сонголт, алхмаараа найз нөхөд, гэр бүл, хотынхоо иргэдийн гайхшралыг төрүүлжээ. Ийнхүү гайхшралыг төрүүлэх болсон шалтгаан нь тэрээр 600 жилийн настай “Devil’s Bridge” буюу “Тамын гүүр”-тэй гэрлэсэн байна.
600 жилийн настай гүүртэй гэрлэсэн нь

Сүүлийн 10 жилийн туршид Роуз дэлхийн өнцөг булан бүрийн гүүрийг судлаж байсан бөгөөд судалгааны материалаараа хөгжим зохиодог болсон байна. Тиймээ ч Роуз гүүртэй маш халуун дотно харилцаатай болсон бололтой.

www.caak.mn

“Дуулдаг гүүр” хэмээх төслийнхөө хүрээнд тэрээр 600 жилийн түүхтэй Тамын гүүрээр зочилсон бөгөөд энэ гүүртэй гэрлэхийг хүсэж байгаагаа ойлгожээ.

www.caak.mn

Олон гүүрээр аялал хийсэн ч энэ гүүртэй л гэрлэхийг хүссэн хэмээн Роуз хэлсэн байна.

www.caak.mn

“Хэдийгээр миний сүйт залуу чулуун, амьд биш ч гүүрнийхээ ойролцоо ирэхээр би тайван, сэтгэл хангалуун байж чаддаг. Энэ гүүр нь намайг тойрон аялалаас ирэх бүрт угтан авч, буцах бүрт эелдгээр үдэж өгдөг. Тамын гүүр маань чимээгүй, дуугүй төгс нөхөр шүү дээ” -гэж Роуз хэлжээ.

www.caak.mn

Гэрлэлтээ батлуулахын өмнө тэрээр цагаан даашинз болон цэцэг худалдан авчээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Хуримын ёслолын үеэр хотын иргэд маш ихээр цугласан бөгөөд хотын захирагч нь хүртэл иржээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Ёслолын үеэр сүйт бүсгүй эртний чулуун барималд амлалтаа өгсөн байна.

www.caak.mn

www.caak.mn

“Бодит, амьд зүйлд дурлагсдыг би хүндэтгэдэг боловч би сэтгэлийн мэдрэмжийг ямар ч зүйлээс олж авдаг. Миний нөхөр 600 жилийн турш оршин тогтносон бөгөөд цаашдаа ч олон зуун жил байна гэдэгт би итгэлтэй байна” -хэмээн Роуз гэрлэлтийнхээ талаар бичжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()