Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
19 настайдаа Даниель Дэвис анхныхаа ажилд орж, эцэг эхээсээ тусдаа гарчээ. Амьдралын шинэ орчин, нөхцөл, биеэ даахаас өөр аргагүй байдал нь бүсгүйд хүндээр туссан байна. Тиймээс сэтгэлээ зогоохын тулд тэрээр хортой хоол ундыг ухаан мэдрэлгүй хэрэглэж, архи уух болжээ.
“Надад ажил, мөнгө байсан. Тиймээс өөрт таалагдсан болгоноо хориг, хэмжээгүй худалдан авдаг байлаа. Гэтэл хоол хоолны дундаас хамгийн мууг нь л амтархан авч иддэг байсан даа. Мөн найз нөхөдтэйгөө үе үе гадагш гарч, согтууруулах ундаа хэрэглэдэг байв. Энэ бүх шинэ “эрх чөлөө”, шинэ хараа хяналтгүй байдал нь аажим аажмаар намайг эвдэж, бага багаар жин нэмсээр буйгаа ч анзаараагүй юм.” – гэж Британи бүсгүй дурсжээ.
“Надад ажил, мөнгө байсан. Тиймээс өөрт таалагдсан болгоноо хориг, хэмжээгүй худалдан авдаг байлаа. Гэтэл хоол хоолны дундаас хамгийн мууг нь л амтархан авч иддэг байсан даа. Мөн найз нөхөдтэйгөө үе үе гадагш гарч, согтууруулах ундаа хэрэглэдэг байв. Энэ бүх шинэ “эрх чөлөө”, шинэ хараа хяналтгүй байдал нь аажим аажмаар намайг эвдэж, бага багаар жин нэмсээр буйгаа ч анзаараагүй юм.” – гэж Британи бүсгүй дурсжээ.
Иймэрхүү маягтай амьдраад, нэг жилийг үдсэнийхээ дараа Даниелийг илт жин нэмснийг ойр дотныхон болон найз нөхөд нь шууд л анзаарчээ.
“Сургуулийнхаа найз охинтой тааралдаж, намайг ямар том размерийн хувцас өмсдөг болсныг минь хэлэх хүртэл би үнэхээр биеэ анзаараагүй байсан. Дараа нь эргэн тойрны хүмүүс намайг хэт таргалсан болохыг хэлж эхэлсэн. Нэг удаа, шөнийн клуб-т бүжиглэж байхад нэг залуу намайг “тарган” гэж хэлэхийг би сонсож билээ.” – гэж Даниель үнэнээ өчив.
Хүмүүсийн ийм хандлага Дэвисийг сэтгэлийн хямралд оруулахад хүргэсэн боловч тэрээр түргэн хоолыг үргэлжлүүлэн идэж, үзэн яддаг биеийн дасгал хөдөлгөөнөө үл тоосоор байж.
Дэвисийн ээж, 49 настай Бев охиныхоо шантралыг хараад, гар хумхин сууж чадаагүй учраас 20 жил дадлагажсан ховсдох аргаа ашиглан, охиноо өөрчлөхөөр шийджээ.
Британий Daily Mail сонинд өгүүлснээр Бев охиндоо гэдсийг нь маш чанга боочихсон гэж итгүүлэн, ховсдоод, дараагаар нь охиныгоо тусгай биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхэд хүргэсэн байна.
Ховсын эмчилгээ үр дүнгээ түргэн өгч, дасгал хийхээсээ өмнө ээжийнхээ өгсөн CD-г сонссоныхоо дараа Даниель дасгалаа сайн хийж, хоолондоо анхаарч эхэлжээ.
“Би хамгийн залхуу хүн байлаа. Гэвч ховсын эмчилгээг хийлгэснийхээ дараа гэнэт л фитнессээр хичээллэмээр санагдсан. Утгагүй сонсогдох байх л даа. Гэхдээ CD-ийг сонсож байх үед би булчингуудаа биеийн тамирын дасгал хөдөлгөөнд бэлтгэгдэж байгааг мэдэгдэг юм. Миний бие бүхэлдээ өөрчлөгдсөн. Би маш сайн байгаа бөгөөд ахин гомдолтой хандлага, шүүмжлэлээс айхаа больсон. Хүмүүс намайг фитнесс клуб, жим-д хичээллэдэг гэж боддог юм шиг байналээ. Гэхдээ үнэндээ бол би гэртээ л бүх дасгалаа хийдэг.”- гэж Британи бүсгүй бахархалтайгаар ярьжээ.
Мэдээж, Даниель болон түүний ээж хоёр ийм эмчилгээний сөрөг нөлөөний талаар юу ч хэлээгүй байна. Гэвч нөхцөл байдлаас дүгнэхэд, дасгал хийхгүй байх юм бол бүсгүйн бие тавгүйтэж, уур хилэн нь хөдөлдөг байх магададлалтай юм. Нэг хэлбэрийн дон гэж ойлгож болно. Гэхдээ л архи, тамхи, мансууруулах бодис, муу хүнснээс л хамаагүй дээр дон гэдэгтэй санал нийлэх байх.