Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сайхан сэтгэлт өвөө
Болгарын Баилово тосгоны муухан хувцастай, эртний ширэн шаахайтай 98 настай ядуу өвөө байнга л Софи хотын гэгээн Александр Невскийн дуганы дэргэд зогсож байдаг ажээ. Тэрээр өдөр бүр эрт босоод Баилово тосгоноосоо нийслэл хүртэл 10 км явж ирдэг байна. 2010 онд дуганы тухай баримтат кино хийх үеэр болгарын телевизийн сэтгүүлч сүмийн архивт ухаан алдам нээлт хийжээ. Дуган хэзээ ч юм хамгийн өгөөмөр өргөлийг хувь хүнээс авчээ. 40,000 еврогийн өргөлийг нөгөө сайхан сэтгэлт ядуу хөгшин хийсэн байна.
98 настай хөгшин хүмүүсийн түүнд өгсөн мөнгөнөөс нэг ч зоос авдаггүй бөгөөд тэрээр өөрийн сард авдаг тэтгэвэрийн 100 еврогоороо амьдардаг байжээ. Сайхан сэтгэлт өвөө бусад олон хүнд тусалдаг байна. Тухайлвал, дулаан гэрлээ таслуулах дээрээ хүрээд байсан хүүхдийн асрамжийн газрын мөнгийг төлсөн байна. Мөн орон гэргүй хүмүүст тусалдаг ажээ. Гэвч сайхан сэтгэлт өвөөгийн энэ бүх сайн үйлсийн тухай бид хэзээ ч мэдэхгүй байж болох байлаа, яагаад гэвэл тэр хэзээ ч тэр тухайгаа ярьдаггүй байна.
98 настай хөгшин хүмүүсийн түүнд өгсөн мөнгөнөөс нэг ч зоос авдаггүй бөгөөд тэрээр өөрийн сард авдаг тэтгэвэрийн 100 еврогоороо амьдардаг байжээ. Сайхан сэтгэлт өвөө бусад олон хүнд тусалдаг байна. Тухайлвал, дулаан гэрлээ таслуулах дээрээ хүрээд байсан хүүхдийн асрамжийн газрын мөнгийг төлсөн байна. Мөн орон гэргүй хүмүүст тусалдаг ажээ. Гэвч сайхан сэтгэлт өвөөгийн энэ бүх сайн үйлсийн тухай бид хэзээ ч мэдэхгүй байж болох байлаа, яагаад гэвэл тэр хэзээ ч тэр тухайгаа ярьдаггүй байна.
Хөгжим бол аз жаргал
КоЯн хамтлагын Москвад тоглосон концертын үеэр үзэгчид гэнэт тахир татуугийн тэргэнцэртэй залууг дээш нь өргөжээ. Өөрийн шүтэн бишрэгчидээ сайн хараасай гэсэндээ тайз руу түүнийг өргөж ойртуулсан байна.
Супер баатрууд
Менфис хотын цэвэрлэгээний компаний ажилчид “Le Bonheur” хүүхдийн эмнэлэгт бяцхан баяр хийхээр шийджээ. Цонхнуудыг гаднаас нь угаах цаг болоход тэд супер баатрууд буюу Хүн аалз, Америк ахмад, Бэтмены хувцасаар гоёсон байжээ. Цэвэрлэгээний ажилчдын ярьсанаар бид баартуудын хувцас өмсөөд цонхны цаанаас тэдэн рүү гараа даллахад хүүхдүүд үнэхээр баярлан бахдаж байсэн гэжээ.
Мэргэжилтэнүүдийн баталж байгаагаар иймэрхүү эмчилгээ хүүхдүүдэд маш ашигтай, яагаад гэвэл өвчинөө мартаж илүү сонирхолтой зүйлд анхааралаа төвлөрүүлэх маш чухал ажээ.
Баатарлаг үйлдэл
Гал сөнөөгч өөрийн амь насаар дэнчин тавьж, шатаж буй байшингаас энэ муурыг гаргасан байна. Тэрээр муурыг дахин хэвийн амьсгалуулахын тулд хүчил төрөгчийн баг өмсүүлсэн ажээ.
Сайн цагдаа
Нью-йоркийн цагдаа Ларри Депримо нь Таймс-Сквер гудамжаар жижүүр хийж явахдаа гутлын дэлгүүрийн хажууд сууж буй орон гэргүй настай хүнийг харжээ. Тэр түүнтэй хэсэг ярилцаад хэдэн размерийн гутал өмсдөгийг асуугаад явсан байна. Хэсэг хугацааны дараа шинэ өвлийн ботинк, оймс авчирч түүнд өмсөхөд нь тусалжээ. Энэ бүгд хамт ажилладаг бүсгүйн нүдэн дээр болсон бөгөөд тэрээр гар утасаараа түүнд мэдэгдэлгүй бичлэг хийсэн байна. Цагдаа хэн нэг нь түүнийг ажиглаж зургийг нь авч байгааг ер мэдээгүй байна. Тэр зүгээр л орон гэргүй хүнд тусласан бөгөөд ажлаа хийхээр цааш явжээ. Хамт ажилладаг эмэгтэй гэртээ ирээд авсан зургаа Нью-Йоркийн цагдаагийн хэлтэс рүү явуулжээ. Тэнд офицерийн хэн болохыг тогтоогоод зургийг Facebook-т байрлуулсан байна. Ингээд л энэ цагдаа олны танил болсон юм.
Эрсдэл
Энэ хоёр норвеги залуу зүгээр л зугаалж явтал гэнэт үл ойлгогдох чимээ сонсжээ. Тэгсэн болгоомжгүйгээсээ хурга усанд унасан байжээ. Тэд бие биенийхээ гараас барьж байгаад өөрсдийн амь насыг үл тоон өрөвдөм амьтныг аварсан байна.
Хүн чанартай өрсөлдөгч
Тамирчин бүсгүй хөлөө гэмтээсэн өрсөлдөгчөө барианы зурвас хүрэхэд тусалж байгаа нь.
Сайн санааны үйл
Хэн нэг нь үл таних хүнд сайн зүйл хийхээр шийдэж амттан худалдаж авдаг автоматад хариултаа үлдээжээ.
Хөрш ядарсан цагт танигдана
“Сэнди” хар салхины улмаас мянга мянган хүн цахилгаангүй болжээ. Цахилгаан байгаа зарим айл нь бусад хүмүүс утсаа цэнэглэж ах дүү нар луугаа утасдах боломжтой болгохын тулд гадагш нь залгуураа гаргажээ.
Цэргүүд ч бас хүн
Энэ цэрэг олон цагийн харуулд гарчээ. Ядарсан хөөрхий цэргийг харсан афган хүн айгим халуунаас түүнийг аварахын тулд аяга цай авчирч өгчээ.
Чиний 5 минутын тансаглал хэн нэгний бүхий л амьдралын хэрэгцээг хангана
Сербийн Пирот хотын гимназийн төгсөгчид хэмнэсэн мөнгөө хэрэгтэй хүмүүст нь өгөхийн тулд төгсөлтийн үдэшлэгт өмсөх үнэтэй даашинз, костюмнаасаа татгалзахаар шийджээ. Энэхүү үйл ажиллагааныхаа явцад багш сурагчид 310,000 динар цуглуулжээ. Тэр мөнгөө хүнд өвчтэй хүүхдүүдтэй гурван гэр бүлд өгсөн байна. Сургууль дээрээ баяраа тэмдэглэчихээд төгсөгчид нуруун дээрээ “Чиний таван минутын гоёл - хэн нэгний бүх л амьдрал” -гэсэн бичигтэй футболкотойгоо хотын төвөөр явж өнгөрсөн байна.
Тусч эр
Нэгэн эр Манилд усны үерийн үеэр хаягдсан байшингаас гөлөгнүүдийг аварчээ.
Үнэгүй үдийн хоол
"Subway" түргэн хоолны газар орон гэргүй хүмүүст "Баасан" гариг бүр үдийн 3-5 цагийн хооронд үнэгүй хоолоор үйлчилж сайхан сэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
Ядуучуудад зориулсан хими цэвэрлэгээ
Энэ хими цэвэрлэгээний газар ажилгүйчүүдэд - Хэрвээ тэд ажилд орох ярилцлаганд явах тохиолдолд тэдний хүрмийг нь үнэ төлбөргүй цэвэрлэж өгдөг байна.
Талархал
Рио-де-Жанейрогийн орон гэргүй охинд гутлаа өгч буй эрийн зураг. Охин баярласандаа уйлсан байна.