Хялбархан хийж болох хоолны 10 жор

2013-06-30, 20:29
152,386

Айл болгоны гал тогоонд ховор хэрэглэгддэг эсвэл бага хэмжээтэй байдаг ингредиент орсон хоолны жор байдаг билээ. Гэвч та үүгээр ч юу хийж чадах билээ гээд орхичихдог. Хоол захиалахаар утсаа авахаасаа өмнө танай гал тогооны шүүгээнд нуугдаж буй жижиг сажиг зүйлийг ашиглан хийж болох гоё санааны энэ жагсаалтанд анхаарлаа хандуулна уу.

Хялбархан хийж болох хоолны 10 жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Жимсний бялуу (4 порц )
Орц.
        1кг жимсний холимог
2 шилэн аяга жимсний шүүс
2 шилэн аяга гурил
 
Шарах шүүгээгээ 125 хэм хүртэл халаана. Жимснүүдээ шүүсэнд 2 цагийн турш дэвтээнэ. Гурилаа дэвтсэн жимстэйгээ сайтар хольж хутгаад том төмөр хэвэндээ хийгээд шарах шүүгээнийхээ доод хэсэгт 130 хэмд 2 цаг шарна. Гаргасаны дараа хөргөөд зүсэхийн өмнө мөнгөлөг цаасанд ороогоод 2-3 өдрийн турш байлгана.



2. Хан борогцойн бялуу
Орц.
2 шилэн аяга гурил
1 шилэн аяга элсэн чихэр
450 г нунтагласан хан борогцой
 
Жижиг төмпөнд гурилаа шигшиж хийгээд элсэн чихэрээ холино. Хан борогцойгоо нэмж сайтар хутгана. Тосолсон хэв рүүгээ зуурмагаа хийж 180 хэмд 40 минут шарна. (Сайн үр дүнд хүрэхийн тулд дугуй хэвэнд шарах нь зүйтэй.)



3. Бүлчик 12 ш
Орц.
4 шилэн аяга гурил
300 мл цөцгий
1 аяга нимбэгний ундаа

Төмпөнд гурилаа шигшиж хийгээд нүх гаргаад цөцгий нимбэгний ундаагаа хийж зуурна. Хатуувтар зурсан гурилаа элдээд бүлчкаа хэрчинэ. Халаасан шарах шүүгээнд шаргал өнгөтэй болтол нь шарна.



4. Манго, авокадо, гахайн утсан махтай салат (4 порц )
Орц.
2 том манго
 2 авокадо
8 зүсэм шажигнатал шарсан гахайн утсан мах

Манго авокадо хоёрыг дөрвөлжин, гахайн утсан махаа нилээд том хэрчээд жижиг төмпөнд хийн холино.



5. Шарсан төмс (6 порц )
Орц.
 6 төмс
300 мл цөцгий
1 франц сонгины шөлний бантан

Төмсөө 1 см бүдүүн зүсээд хэвэнд хийнэ. Цөцгий, шөлний бантан хоёроо хольж хутгаад төмсөн дээгүүрээ хийгээд 180 хэмд 30 минут шарна.



6. Амтлаг халуун ногоотой тахиа ( 2 порц)
Орц.
6  тахианы гуя
 Хагас аяга жүржийн чанамал
1-2 цайны халбага хуурай чили
 
Шарах шүүгээгээ 180 хэм хүртэл халаана. Гялгар уутанд жүржийн чанамал хуурай чили хоёроо хольж, тахианы гуянуудаа хийж амтлагч жигд тартал нь сэгсэрнэ. Тахианы махаа листэн дээр дэлгэсэн мөнгөлөг цаасан дээр тавьж дээгүүр нь үлдсэн чили жүржийн холимогоо (амтлагчаа) асгана. 30 минутын турш эсвэл болтол нь шарна.



7. Шарсан загас (2 порц )
Орц.
2  цагаан загасны гол мах
    1 цайны халбага цөцгийн тос 
1 нимбэг

Загасандаа хайлуулсан цөцгийн тосоо түрхээд дараа нь давс перецээр амтлана. Нимбэгийг зүсэж загасан дээрээ тавина. Загасаа мөнгөлөг цаасанд ороож шарах шүүгээнд 180 хэмд 20 минут болгоно.



8. Хулд загас ( 2 порц)
Орц.
2 хулд загасны стейк
Макадамийн (австралийн) самарын тосны спрей
Мароккогийн амтлагчууд

Листэн дээр тавьсан мөнгөлөг цаасан дээр загасаа тавиад ургамлын тосоор шүршээд амтлагчуудаараа сайтар амтлана. 160 хэмд 15 минут шарна.



9. Алимтай боов ( 8 порц)
Орц.

2 хавтгай далан давхрын гурил
1 лааз шанцтай алим
   2  хоолны халбага сүү
 
Хавтгай гурилаа 4 хувааж, гурилан дээрээ алимаа тавьж гурилны нэг буланг нугалж битүүлнэ. Шаргал өнгөтэй болгохын тулд сүүгээ гурилынхаа гадуур түрхэж өгнө. Халаасан шарах шүүгээнд 10 минут шарна.



10. Маффин (12 порц )
Орц.
1 аяга шигшсэн гурил
1 аяга тослог ихтэй хөөсрүүлсэн цөцгий
3  хоолны халбага чихэр

Бүх зүйлээ холиод сайтар хутгаад хэвэнд хийгээд 180 хэмд 10 минут шарна.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()