Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Каннибализм
Энэтхэгийн Варанаси хотод нас барсан хүмүүсийн махыг иддэг иргэд одоог хүртэл амьдардаг байна. Эдгээр хүмүүсийн үзэж байгаагаар хүн өөрийнхөө үхлээс маш их айдаг бөгөөд үүнээсээ болоод ариусаж чаддаггүй гэнэ. Харин нас барагсдынхаа махыг идсэнээр тэд ариусах замдаа нэг алхам ойртдог хэмээн үздэг байна. Индуистуудын хувьд 5 төрлийн хүнийг чандарлах хориотой байдаг бөгөөд үүнд гэгээнтэн, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, нөхөрт гараагүй эмэгтэйчүүд болон амьтанд хатгуулан нас барсан хүмүүс багтдаг байна. Эдгээр хүмүүсийг Ганг гол руу хөвүүлдэг бөгөөд дараа нь ийнхүү иддэг аж.
2. Нарны бүжиг
Америкийн уугуул иргэд газар дээрх сүнс, бурханыг тахих зорилгоор янз бүрийн шашны үйл ажиллагааг зохион байгуулдаг байжээ. Тэд ариун сүнстэй холбогддог бөгөөд харин өөрийгөө золиослох нь ургийн модтой шууд холбогдох хэлбэр юм байна. Ингээд энэхүү ёсыг үйлдэхэд банзан дээр уяатай байгаа оролцогчийн арьсыг ээрүүлээр цоолдог аж. Харин оролцогчид хүлээстэй чигээрээ нааш, цааш хөдлөн бүжиглэдэг байна.
3. Өөрийгөө буруушаах
Мухаррам хэмээх ариусах сарын үеэр лалын шашинтангууд өөрсдийгөө буруушааж, зэмлэдэг байна. Энэ үйл нь Хусеины үхэл болон Мухамеддын дурсгалд зориулагдсан байдаг байна. Эрчүүд нь гинжинд уяатай ирээр биеэ ороолгодог бөгөөд шашиндаа хэт умартсан байдаг учир өвчин бараг л мэдэрдэггүй аж.
4. Ороонги (ороож бэдсэн ургамал) -той үсрэх
Номхон далайн арал дээр орших Бунлап хэмээх тосгоны иргэд "Гкол" хэмээх нэгэн уламжлалыг жил бүр зохион байгуулдаг байна. Тосгоны иргэд дуу дуулж, хөгжим тоглож нааддаг бөгөөд энэ үед зарим нь маш аюултай харайлтыг хийхээр бэлтгэдэг аж. Тэд шагайгаа ороосон ургамал уяж, энэ уламжлалд зориулан баригдсан өндөр модон байшин дээрээс үсэрдэг байна. Хэдий чинээ өндрөөс үсэрнэ төдий чинээ ёс заншлаа хүндэтгэж байна хэмээн үздэг учир тэд унаж, бэртэхээс үл айж ийнхүү харайдаг аж.
5. Вуду болон биеийг нь эзэмдэх
Баруун Африкийн орнуудад Вудугийн дагалдагчид бий. Вудугийнхан өөрийн биен дээр бурхны сүнсийг хүлээж авдаг байна. Зурган дээр хүүгийн биед газрын бурхан болох Саклатын сүнс орж байгаа нь энэ гэнэ. Хэдийгээр сүнс нь тухайн хүний биеийг эзэмдсэн ч тухайн хүн ухаанаа алдаагүй байдаг аж.
6. Задгай оршуулга
Төвдөд задгай оршуулга хийдэг гэдгийг хүн бүр мэднэ. Буддын шашинтангууд хүн нас барсны дараа эргэн төрдөг гэдэгт итгэдэг учир тухайн нас барсан хүнийг газарт булах шаардлагагүй хэмээн үздэг байна. Нас барагсдын биеийг тэнгэрт буюу тэнгэрийн амьтанд өргөл болгох нь буян үйлдэж буй хэрэг болдог аж. Харин биеийг нь хурдан идүүлэх зорилгоор хэсэгчлэн хувааж зүсэж тавьдаг билээ.
7. Галан дээгүүр алхах
Малайзийн Пенангед энэхүү шашны ёслол болдог байна. Тэд халуун цогтой нүүрсэн дээгүүр хөл нүцгэн явдаг бөгөөд энэ нь биен дэх бүх муу муухай зүйлийг устгадаг хэмээн үздэг аж. Ийм зорилгоор маш олон хүмүүс галан дээгүүр алхдаг.
8. Нас барагсадтай бүжиглэх
Мадагаскарт “Famadihana” хэмээх фестиваль болдог бөгөөд хэдий чинээ нас барсан хүний бие хурдан газарт шингэнэ, төдий чинээ үхлийн дараах амьдралд шилждэг хэмээн үздэг учраас оршуулсан хүнээ газраас ухан гаргаж, бүжиглэдэг байна. Энэ хачирхалтай ёсыг 7 жилийн турш жилд 2 удаа давтдаг аж.
9. Сорвижилт
Шинэ Гвинеин овгийнхон нэгэн хачирхалтай үйл ажиллагааг зохион
байгуулдаг байна. Энэ нь өөрсдийн зэвсэгтэй, сэтгэл зүрхээ холбох явдал
юм. Өсвөр насны хүүхдүүд 2 сарын турш сүнстэй холбогдох байранд
амьдардаг байна. Энэ нь тэднийг насанд хүрсэн амьдралд нь бэлтгэх
бэлтгэл болдог. Ингээд тухайн хүүхдийн биен дээр матрын шүд, арьс мэт
шивээсийг хийж сорви үлдээдэг байна. Энэ нь матар бяцxан хүүхдийг идэж
том залууг үлдээлээ гэсэн санааг илэрхийлдэг байна.
10. Биеэ цоолох
Тайландад жил бүр цагаан хоолтонгуудын баяр болдог. Энэ үйл ажиллагааны үеэр цагаан хоолтонгууд ямар нэг хурц мэсээр хацар болон нүүрнийхээ хэсгүүдийг цоолох ёстой байдаг байна. Ийнхүү цоолоход тэдний биенд ямар нэгэн далдын хүч нөлөөлдөг учир өвдөлт мэдрэхгүй бөгөөд ирээдүйн саад тотгороос хамгаална хэмээн үздэг байна.
11. Үхлийн дараах ёс
Амазоны "Яноми" хэмээх овгийнхон нас барсан хүнийг чандарлаж, харин дараа нь үнсийг нь гадил жимстэй хольж иддэг байна. Энэ нь тухайн хүний сүнс үргэлж ойр дотныхоо хүмүүстэй хамт байх болно гэсэн бэлгэдлийг өгүүлдэг байна.