Азтай залуу

30 настай Эссекс Майкл МакКарти нүдний хагалгаа хийлгэсэн бөгөөд ийнхүү хагалгааны дараа 45 кг турсан байна. Залуугийн хэлж байгаагаар тэрээр амьдралдаа хоёр зүйлтэй ихээхэн тэмцдэг байсан бөгөөд энэ нь илүүдэл жин болон харааны байдал байжээ. Харин одоо тэрээр ийнхүү хоёр асуудлаасаа зэрэг ангижирсан байна.
Азтай залуу

Бага байхаасаа хараа муутай байсан тэрээр байнга л зузаан харааны шил зүүдэг байсан бөгөөд өөрийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдалтайгаар өсөн торниж байсан юм. 30 насанд хараа маань -13 болтлоо муудсан хэмээн хэлжээ. Хараа нь хэт муу байсан учир биеийн тамираар хичээллэх хориотой байсан байна. Энэ нь бүр хараагүй болгох ч магадлалтай байжээ. Ийнхүү хөдөлгөөний дутагдалд орсноор түүний жин эрчимтэй нэмэгдэж эхэлсэн байна.



Ингээд нэгэн удаа тэрээр өөрийн энэ амьдралаас залхаж, бүх зүйлийг шинээр эхлэж, амьдралаа өөрчлөхийг хүссэн байна. Тэрээр нүдний мэргэжилтэн Дэн Рейнштенд ханджээ.

- Бид лазер эмчилгээний тусламжтайгаар Эссексийн харааг эмчилсэн бөгөөд азаар хагалгаа амжилттай болсон юм хэмээн мэргэжилтэн эмч тайлбарлажээ.



Ингээд хагалгааны дараа залуу биеийн тамираар эрчимтэй хичээллэж, хоолны дэглэм барьснаар 45 кг жинг хасаж чадсан байна.

Найз нөхөд нь түүний өөрчлөгдсөнийг гайхаж Facebook хуудсан дээр нь маш олон сэтгэгдлийг үлдээсэн аж.

Жин хассанаас хойш миний хувийн амьдрал хүртэл идэвхитэй болж эхэлсэн бөгөөд би өөртөө илүү их итгэлтэй болсон гэж Эссекс хэлжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()